Тэтгэврийн зөрүүг арилгах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ | News.MN

Тэтгэврийн зөрүүг арилгах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ

Тэтгэврийн зөрүүг арилгах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ

Тэтгэврийн зөрүүг арилгах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ

“Монголын ахмадын холбоо” ТББ-аас өнөөдөр (2021.09.22) ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах шаардлагынхаа талаар мэдээллээ.

Тус холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар "2001 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон ахмадууд зах зээлийн шилжилтээс хамааран бага цалингаар тэтгэвэр тогтоолгосон. Энэ нь одоогийн ханштай харьцуулахад хэт бага бөгөөд амьжиргаанд нь хүрэхгүй байна. Тиймээс зах зээлийн шилжилтээс өмнөх үеийн дундаж цалинг одоогийн дундаж цалинтай харьцуулан индексжүүлэх шаалдлага тулгарч байна. Засгийн газраас зургаан удаа индексжүүлэх ажил эхлүүлсэн боловч төсвийн хүрэлцээ муу учир тодорхой, дорвитой шийдвэр гаргалгүй өнөөдрийг хүрсэн” гэлээ.

Тооцоогоор 100-600 мянган төгрөгийн тэтгэврийн зөрүүтэй ахмадууд байгаа аж. Жишээлбэл, 1990-ээд оноос өмнөх үеийн үйлчилгээний байгууллагын ажилтан 29700 төгрөгөөр тэтгэвэр тогтоолгодог байсан бол өнөө үед 460 мянган төгрөгөөр тогтоолгож буй юм байна.

Монголын ахмадын холбооны гишүүд цалингийн зөрүүнээс хамааран тэтгэвэр тэтгэмж нь хүрэлцэхгүй байгаа ахмадууд цөөнгүй байгааг дахин дурдаад, 2022-2023 онд багтаан төсөвт суулган тэтгэврийн зөрүүг арилгаж, нөхөн тэтгэвэр олгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарт шаардлагаа албан бичгээр хүргүүлж буйгаа мэдэгдэв.

М.БАТЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Serjee 2021-09-22 66.181.185.61

шударга бус зүйл шүү. Тэгвэл бүгд ижилхэн ажил хйин н яасым. Ахмадын холбоо нийт хүмүүсийн эрх ашгийг тэгш шударгаар харах ёстой. Бүгд цэвэрлэгч хийгээд эрдэмтэн багш эмч хүнтэй адил тэтгэвэр авч болох н ээ

Avatar

Иргэн 2021-09-22 192.82.86.199

Битгий хуцөө. Зүгээр 350мянга чинь доод түвшний та нарт хангалттай. Хэн хөдөлмөрлөж, хэн чадсан нь жаргадаг хорвоо.

Avatar

Зочин 2021-09-22 103.229.122.153

Энэ Сүхбаатар гэж хорчин өвгөн байна аа.

Хүн насаараа шударга ажилчихаад , тэр хэмжээгээрээ тэтгэврээ тогтоолгоод, тэтгэврээ авч байгаа шүү дээ. Түүнээс биш насаараа ажил хийгээгүй байж, шударга ажиллаж ажилласан хүнтэй барьцаж тэтгэврээ нэмүүлнэ гэж битгий гонгино.
Ийм заваан юм дэлхий дээр хаана ч байдаггүй юм.
Сүхбаатар гуай та тэтгэвэртээ гарсан бол амар тайван амьдар. Битгий гай тарьж !!!

Avatar

Зочин 2021-09-22 192.82.74.202

Юу ч бүтээгээгүй, улсаа хөгжүүлээгүй хоосон савнууд зүгээр сууж хөгширснийхөө төлөө өндөр тэтгэвэр авна гэнэ. Улсынхаа хөгжлийг хараач. Зүгээр сууж байгаад мөнгө авна гээд байхаа больцгоо

Avatar

зочин 2021-09-22 66.181.160.9

яг үнэн

Avatar

zochin 2021-09-22 124.158.66.50

Насаараа өндөр дүнтэй нийгмийн даатгал төлж ирсэн хүн төлсөн хэмжээгээрээ тэтгэврээ авах ёстой. НД төлж байгаагүй хүмүүс нь халамжаасаа л мөнгөө авна биз. Үхсний тэтгэврийн зөрүү яриад бас өвлүүлнэ ч гэх . Төлсөн хэмжээгээрээ тэтгэврээ авах ёстой.Улс төрчдийн сонгуульд ялах амлалтын нэг заль болсоор ирсэн НД-ын салбарыг шударга тогтолцоонд шилжүүлж хүмүүсээ ажил эрхлүүлж сурга

Avatar

Зочин 2021-09-22 192.82.71.211

НДГ-гэж хүний тэтгэврийг бага тогтоох сонирхолтой, түүгээрээ ч цалинжиж шагнал авдаг нохдууд байна. Дурын 5 жил сонгоно гэнгүүтээ сүүүлийн 5 жил таных тасарсан байна. гээд 250000. Улсад тушаасан мөнгөө бодхоор 90 сая төг тушаасан байна. Улаан цааан луйвар яваад байна. Бүх 250-350 авдаг хүмүүсийг талбай дээр гарахыг хүсээд байнауу … Гарч чадна шүү

Avatar

Зочин 2021-09-22 150.129.140.110

Насаараа уурхайд,хүнд үйлдвэрт,Монгол улсын ТОРГОН ХИЛ дээр ажилласан хүмүүсийн тэтгэвэрийг ажил хийж үзээгүй, орон шоронгоор явсан нөхдүүдтэй тэтгэвэрийг нь ойролцоо бүүр ижил түвшинд аваачих гээд байгааг мөхөс би ойлгохгүй юм даа

Avatar

Зочин 2021-09-22 203.91.115.41

90 оноос хойш тогтсон тэтгэвэрүүд буруу индeксжүүлсэн Улсад 30 жил ажил хийсэн хүн одоо 350 мянгын тэтгэвтэй л бна Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг ядаж 500 мянга болгох хэрэгтэй

Avatar

зочин 2021-09-22 66.181.160.9

дэмий биз дээ. Тэгж хоосон мөрөөдөөд яах юм үнэн юм үнэнээрээ байх хэрэгтэй

Avatar

зочин 2021-09-22 202.131.240.194

хэдэн ахмадуудаасаа харамлаад яахав дээ цөөхөн хэдэн төгрөгөө төрийн хишиг гээд л байж байдаг ш дээ нэмэх нь зөв 50 хувиар нэмэх нь зөв

Avatar

зочин 2021-09-22 66.181.160.9

хэдэн ахмад биш ээ. ахмад настан с ард 350,000 төг авхад эм тариа, түлээ түлш, цахилгааны мөнгөө төлөөд байх боломжтой, ажил хийх дургүй залуучууд, хүүхдүүд нь тнтгэврийг нь авч хэрэглэх гэж байгаа юм.

Avatar

зочин 2021-09-22 103.57.93.254

Энэ бол маш зөв шаардлага. Яг ижил мэргэжлээр ижил жил ажиллаад янз бүрийн цаг хугацаанд тэтгэвэрт гарч байгаа
ахмадуудын тэтгэвэр газар тэнгэр шиг зөрүүтэй байгааг арилгах хэрэгтэй. Усан тэнэг биш бол ийм энгийн зүйлийг ойлгох хэрэгтэй.

Avatar

зочин 2021-09-22 64.119.26.90

Тэтгэвэрийн зөрүү гэж ямар тэнэг юм яриад байнаа даргаа ?, Тухайн үед мх татвар төлж байсан нь их тэтгэвэр авах, бага татвар төлж байсан нь бага авах нь нэг дээр нэгийг нэмээд тэнцүү хоёр шиг л энгийн зүыл баймаар юм айн.

Avatar

ЗОЧИН 2021-09-22 202.131.233.26

ЭНИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ТҮВШИНГ АМЬЖИРГААНЫ ТҮВШИНТЭЙ ХАРЬЦУУЛЖ ЖИЛ БОЛГОН ЗӨРҮҮГ АРГАХ ЁСТОЙ ЯАГААД ХЭДЭН ЖИЛД 1 УДАА ГЭЖ ЭНЭ АРАЙ УТГАГҮЙ БАЙНАА ЭНИЙГЭЭ ЦААШИД БАЙНГА ЖИЛ БҮР ГАРГАЖ БАЙГААЧЭЭ ӨЧНӨӨН ОЛОН ХҮН ХОХИРООД ЯВЖ БАЙНА ЯАГААД ИЙМ ХҮНЛЭГ БУС ЮМ БЭ.
АХМАДЫН ХОЛБОО МУУ АЖИЛЛАЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-09-22 202.131.225.197

Шаана биз. Төлсөн татвараараа, даатгалын хэмжээгээ тогтох нь зөв шдээ. Халамж нь хэтэрчихсэн байхад бас юун тэтгэвэрийн зөрүү мөрүү хуцаад байгаан. Сайн тэтгэвэр авмаар байгаа юм бол сайн төлөөч. Тэр хүмүүсийн амьдралыг улс ийм болгосон биш, өөрсдийн сонголтуудын үр дүнд л бүгд амьдарч байгаа биздээ.

Avatar

зочин 2021-09-22 202.9.47.36

таны саналыг зөв гэж бодож байна Бүх хүн ямар хэмжээний НДШ төлснөөс хаммарахгүй адилхан тэтгэвэр авдаг болчихбол өндөр дүнтэй НДШ төлөх хүн олдохгүй Тэгээд тэтгэвэрийн сан хоосорно

Avatar

Зочин 2021-09-22 103.229.120.96

5 жилийн дундаж, 7 жилийн дундаж гэж нэг аймаар завшилттай юм байгаа шд

Avatar

Зочин 2021-09-22 192.82.73.105

Цар тахлын улмаас эдийн засаг маш хүнд байгаа биз дээ. Тэтгэвэрийн зөрүү ярих цаг үе мөн үү.

Avatar

Зочин Иргэн 2021-09-22 202.70.34.130

Тэр тусмаа ярих ёстой. Энэ хүнд үед бүр хэцүүдэж бгаа шүү дээ. Бусад хэрэгцээгүй ЗГ-н зардлыг танах хэрэгтэй.

Avatar

зочин 2021-09-22 202.9.47.22

ижил мэргэжилтэй, ижил төрлийн ажил хийж байгаад оны зөрүүтэй тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэрийн зөрүүг арилгах тал дээр ярихаас бус, их бага тэтгэвэртэйг хүчээр адилтгана гэдэг буруу. Тэд чинь ажилласн жил, төлсөн шимтгэлээрээ өөр өөр тогтоогддог .Манай зарим эргүү гишүүд 200-300 төгрөгийн тэтгэвэртэй хүнийг 500 к болгоно түүнээс дээш авдгийг нь нэмэхгүй гэдэг. Үүнийгээ л болих хэрэгтэй. Хамгийн шударга бус зүйл бол энэ хүчээр тэгшитгэх юм шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж