Тэтгэврийн зөрүүг арилгах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.09.22-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зөрүүг арилгах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ

Тэтгэврийн зөрүүг арилгах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ

“Монголын ахмадын холбоо” ТББ-аас өнөөдөр (2021.09.22) ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах шаардлагынхаа талаар мэдээллээ.

Тус холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар "2001 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон ахмадууд зах зээлийн шилжилтээс хамааран бага цалингаар тэтгэвэр тогтоолгосон. Энэ нь одоогийн ханштай харьцуулахад хэт бага бөгөөд амьжиргаанд нь хүрэхгүй байна. Тиймээс зах зээлийн шилжилтээс өмнөх үеийн дундаж цалинг одоогийн дундаж цалинтай харьцуулан индексжүүлэх шаалдлага тулгарч байна. Засгийн газраас зургаан удаа индексжүүлэх ажил эхлүүлсэн боловч төсвийн хүрэлцээ муу учир тодорхой, дорвитой шийдвэр гаргалгүй өнөөдрийг хүрсэн” гэлээ.

Тооцоогоор 100-600 мянган төгрөгийн тэтгэврийн зөрүүтэй ахмадууд байгаа аж. Жишээлбэл, 1990-ээд оноос өмнөх үеийн үйлчилгээний байгууллагын ажилтан 29700 төгрөгөөр тэтгэвэр тогтоолгодог байсан бол өнөө үед 460 мянган төгрөгөөр тогтоолгож буй юм байна.

Монголын ахмадын холбооны гишүүд цалингийн зөрүүнээс хамааран тэтгэвэр тэтгэмж нь хүрэлцэхгүй байгаа ахмадууд цөөнгүй байгааг дахин дурдаад, 2022-2023 онд багтаан төсөвт суулган тэтгэврийн зөрүүг арилгаж, нөхөн тэтгэвэр олгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарт шаардлагаа албан бичгээр хүргүүлж буйгаа мэдэгдэв.

М.БАТЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж