Шатахууны хомсдол үүсгэсэн буруутан олдохгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.09.22-нд нийтлэгдсэн

Шатахууны хомсдол үүсгэсэн буруутан олдохгүй байна

Шатахууны хомсдол үүсгэсэн буруутан олдохгүй байна

Монгол Улс өнөөдөр шатахууны дөрөв хоногийн нөөцтэй, төрөөс тогтоосон хязгаарлалтаар ард иргэд шатахуунаа авч, 1990-ээд онд картын бараанд дугаарладаг шигээ дугаарлаж зогсоно, 21-р зуунд.

Өнгөрсөн хавраас хойш шатахууны хомсдол үүсэх нь, нөхцөл байдал хүндрэх нь гэсэн дэл сул яриа өрнөж байсан ч өнөөдөр ОХУ-ын талаар шатахуунаа нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, БНХАУ-аас авахаар тохиролцож, мөнгөө шилжүүлсэн ч зөөвөрлөх төмөр замгүй хэмээн бид ийм нөхцөлд хүрэв.

Үндсэндээ бид улсаараа ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөршийнхөө бойкотод оров. Цаашид хэрхэх вэ. БНХАУ-ын тал, ОХУ-ын талтай Засгийн газар бүх түвшинд хэлцэл хийж байгаа ч дөрвөн хоногийн нөөц дуусахаас өмнө амжина гэдэг юу л бол.

Яагаад найрамдалт хоёр хөрш маань гэнэтхэн нэг асуудлаар өөр шалтгаантай өнөөдрийн нөхцөл бий болов. Улс төрийн хүрээнд, гадаад харилцааны хүрээнд ч олон тайлбар явж байна.  Нэг хэсэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч нь анхны айлчлалаа хоёр хөршөөс эхлээгүйтэй холбож байхад нөгөө хэсэг нь Засгийн газар, зарим яамдын сайд нараас хариуцлага нэхэж байна. Ерөнхий сайд ч  шатахууны хомсдол үүссэн өнөөдрийн нөхцөл байдлыг яаралтай дүгнэж, хариуцлага тооцох хүнийг олж ир гэсэн үүрэг өгч.

Гэхдээ энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Салбарын сайд Г.Ёндон уу, Ашигт малтмалын ерөнхий газрын дарга Х.Хэрлэн үү эсвэл зүгээр нэг мэргэжилтэн үү. Шатахууны хомсдол үүсгэсэн буруутныг олж тогтоох ажиллагаа Засгийн газрын, улс төрийн түвшинд эхэлсэн. Гэхдээ тэд жинхэнэ буруутныг олж, хариуцлага тооцож чадах уу.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж