Талибууд НҮБ-ын чуулганд үг хэлэхийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2021.09.22-нд нийтлэгдсэн

Талибууд НҮБ-ын чуулганд үг хэлэхийг хүслээ

Талибууд НҮБ-ын чуулганд үг хэлэхийг хүслээ

Талибууд энэ долоо хоногт Нью-Йорк хотод болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд дэлхийн удирдагчдад хандан үг хэлэхийг хүссэн байна.

Тус бүлгийн шинээр томилсон Гадаад хэргийн сайд НҮБ-ын хороонд захидал илгээжээ. Тэгэхдээ мөн Дохад байрладаг өөрсдийн хэвлэлийн төлөөлөгч Сухаил Шахиныг Афганистанаас НҮБ-д суух байнгын төлөөлөгчид нэр дэвшүүлжээ. Учир нь тэд өнгөрсөн сард нурж унасан хуучин засгийн газрын элч Афганистаныг төлөөлөх нь буруу гэж үзсэн байна.

Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох талибуудын хүсэлтийг одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, АНУ тэргүүтэй есөн орны төлөөлөгчөөс бүрддэг НҮБ-ын магадлан итгэмжлэх хороо хэлэлцэж байгаа аж.

Тус хороо Ерөнхий Ассамблейн чуулган энэ сарын 27-нд дуусахаас өмнө дээрх асуудлыг хэлэлцэж дуусах эсэх нь эргэлзээтэй. Харин хорооны шийдвэр гарах хүртэл НҮБ-ын дүрмийн дагуу өмнөх засгийн газраас томилсон Гулам Исакзай Афганистаны байнгын төлөөлөгчийн үүргээ гүйцэтгэн ажиллах учиртай юм.

Түүнчлэн Гулам Исакзай чуулганы хамгийн сүүлийн өдөр үг хэлэх төлөвлөгөөтэй байгаа ч талибуудын мэдээлж байгаагаар түүний үг Афганистаныг төлөөлөхгүй юм. Түүнээс гадна талибууд захиандаа хэд хэдэн улс Ерөнхийлөгч асан Ашраф Ганиг Афганистаны удирдагч биш болсныг хүлээн зөвшөөрсөн талаар онцолжээ.

Мөн Катарын төлөөлөгч өчигдөр (2021.09.21) үг хэлэхдээ дэлхийн удирдагч нарт талибуудтай харилцаа холбоотой байхыг уриалж, удирдагч Шейх Тамим бин Хамад Аль Тани “Талибаныг эсэргүүцэх тусам тэдний туйлшрал, зөрүүд зантай тулгарна. Эсрэгээр яриа хэлэлцээр хийж, холбоо сүлбээтэй ажиллавал үр дүнд хүрэх учиртай” гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж