"Шинийн 17-ны билэгт сайн энэ өдөр 70 хос хуримлах байсан"

Хуучирсан мэдээ: 2021.09.22-нд нийтлэгдсэн

"Шинийн 17-ны билэгт сайн энэ өдөр 70 хос хуримлах байсан"

"Шинийн 17-ны билэгт сайн энэ өдөр 70 хос хуримлах байсан"

Монголчууд намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр найр, хуримыг өргөн хүрээнд зохион байгуулдаг. Гэвч сүүлийн хоёр жил цар тахлаас хамаарч олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цуцлаад буй. Хуримын сар эхэлж, наймдугаар сараас Гэрлэх ёслолын ордон хосуудын захиалга авч эхэлсэн. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш үйл ажиллагаа нь зогсоод байсан хуримын ордонг есдүгээр сарын 1-нээс албан ёсоор нээхээр болсон юм.

Гэвч Засгийн газраас улсын хэмжээнд тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг энэ он дуустал сунгасан. Мөн Covid-19-ийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болсон билээ.

Гэрлэх ёслолын ордон нийт 150 гаруй хуримын захиалга авснаа цуцалжээ. Өнөөдөр 70 хос хуримлах төлөвлөгөөтэй байсан аж. Тус ордны Захиргаа хариуцсан менежер Г.Бүжинлхамаас захиалгуудаа цуцалсан талаар тодруулахад:

-Гэрлэх ёслолын ордон хөл хориог ашиглан засвар хийсэн. Гол танхим руу орох өгсөх шат, хоёрдугаар давхрын ханыг битүү цэцгээр чимэглэсэн.

Энэ жилийн онцлог нь хуримлах хосын ёслол 30-40 минут болох бөгөөд нэг гэр бүлээс 30-аас дээш хүн оруулахгүй байхаар зохицуулалт хийсэн ч эхний өдрөө ажиллаад тодорхойгүй хугацаагаар ажиллахгүй болсон.

Өнгөрсөн жилүүдийн найм, ес, аравдугаар сард хуримын захиалга их байсан. Харин энэ жил улс, нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу үй ажиллагаа огт явуулаагүй учраас хүмүүс лавлах утсаар их холбогдож асууж, сураглаж байна. Өнөөдрийн билэгт сайн өдөр 70 хос хуримлах байсан ч бүх захиалга цуцлагдлаа. Бид ажилтнууддаа цалингүй чөлөө өгч амраасан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж