У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчтай уулзлаа | News.MN

У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчтай уулзлаа

У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнертай уулзаж, харилцаа хамтын ажиллагаа болон ойрын хугацаанд хийх ажлын талаар ярилцлаа.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь цар тахалтай тэмцэх, үр дагаврыг нь арилгах чиглэлээр хамтран ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Ирэх дөрвөн жилд ядуурлыг бууруулах, сайн засаглал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдал, дижитал шилжилт зэрэг салбарыг чухалчлан үзэх бодолтой байгаагаа тэмдэглэв.

Ногоон хөгжлийн талаар зарим тохиролцоонд хүрч, Монгол Улсын Засгийн газартай гарын үсэг зурсан тухай НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер хэлэв.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийхээр төлөвлөж байгаа ажил, санал, санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр дэмжиж, хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсад суугаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газар харилцан ойлголцолд суурилдаг хамтын ажиллагаатай гэдгийг мөн онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xyypmj 2021-09-22 216.38.195.77

xunduls

Avatar

Зочин 2021-09-22 49.0.142.236

Ter uulzaj bgaa uruu muruu ni haraachee estoi eleg doog ymaa !!!!

Avatar

Зочин 2021-09-22 66.181.161.115

МАНай хулгайчтай тоож ярих амьтан байхгүй, эргүүтээд орчуулагч хүүхнийг чаачих юмсан ухааны бодоод сууж байгаадаа. эби псдаа энэнээс хавь илүү юм байна, хүзүүгүй чөтгөр тэгхэд том гүрний еөкүүдтэй сельфи хийгээд өөрийн орны асуудлаа яриад явж байсан.

Avatar

Зочин 2021-09-22 202.21.108.27

Манай маанаг нөхрийг коридор, үүдний өрөөнд л сандал ширээ тавьж уулзсан болж байгаа биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж