Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3416 хүнээс Covid-19 илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Үүнд,
- 1896 нь нийслэл хотод,
- 1518 нь орон нутагт тус тус бүртгэгджээ.
Энэ хугацаанд 6120 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол халдварын улмаас 21-80 насны 14 хүн нас барсан байна. Эдгээр хүмүүсийн архаг хууч өвчин Covid-19-тэй хавсарчээ.
Өнөөдрийн байдлаар 21524 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 12156, хүндэвтэр 6965, хүнд 2027, нэн хүнд 376 хүн байна.