Улсын Их хурлын 18, 28 дугаар сонгуулийн тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. Энэ удаагийн нөхөн сонгуульд нийт найман нам, нэг эвсэл, хоёр бие даагч өрсөлдөж байна. Ардчилсан намаас Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд ардчиллын алтан хараацайнуудын нэг, Улсын баатар Э.Бат-Үүлийг "сойж" буй. Сонгуульд нэр дэвшигчил ХОМ-ээ аТГ-т хүргүүлдэг. Энэ жишгээр нөхөн сонгуульд өрсөлдөгчдийн ХОМ хэвлэлээр дэлгэгдсэн.
Гэвч, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо болон Э.Бат-Үүл нарын хооронд хөрөнгө оруулгын мэдүүлэг (ХОМ)-тэй холбоотой үл ойлголцол үүсчээ. Тодруулбал, АТГ өнгөрсөн Баасан гаригт нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг зарлахдаа Э.Бат-Үүл нь орон сууц, үл хөдлөх хөрөнгөгүй. Жилийн орлого 1.2 сая. 40 саяар үнэлэгдэх жийп болон туулах чадвар өндөр,Volkswagen Touareg машин, 10 саяын таван адуу, 1.4 саяын хадгаламжтай. 34 саяын авлагатай, 20 саяын зээлтэй" гэж бүртгэсэн байдаг. Түүний ХОМ-ийг харсан хүмүүс Э.Бат-Үүлийг худлаа бичлээ гэж буруутгасан.
Э.Бат-Үүл үүнд "Миний сарын орлого 1 сая 200 мянган төгрөг гэж бөглөснийг СЕХ санаатайгаар жилийн орлого мэтээр тавьсан бололтой. Сарын орлого 1 сая 200 мянга шүү” гэсэн тайлбар хийжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ