ДЭМБ: Covid-19-ийн тохиолдол, нас баралт буурч байна

Хуучирсан мэдээ: 2021.09.22-нд нийтлэгдсэн

ДЭМБ: Covid-19-ийн тохиолдол, нас баралт буурч байна

ДЭМБ: Covid-19-ийн тохиолдол, нас баралт буурч байна

Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт 3.6 сая гаруй хүн Covid-19-өөр халдварлаж, 60 мянга орчим хүн нас баржээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас Мягмар гаригт мэдээлснээр, долоон хоногийн дотор шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 9 хувиар, нас баралт 7 хувиар тус тус буурсан байна.

ДЭМБ -аас гаргадаг долоо хоног тутамд тархаж буй халдварт өвчний эмхтгэлд "Долоо хоногийн турш халдвар, нас баралтын тоо буурсаар байна. Есдүгээр сарын 13-наас 19-ний хооронд 3.6 сая гаруй хүн халдвар авч, 60 мянга хүрэхгүй хүн нас барсан гэсэн мэдээлэл гарсан" гэж дурджээ. Тухайлбал, Газар дундын тэнгист 22 хувь, Зүүн Өмнөд Азид 16 хувь, Номхон далайн баруун хэсэгт цар тахлын өвчлөл 22 хувиар, харин Америкт долоон хувь, Европт дөрвөн хувиар тус тус буурсан байна.

Үүний зэрэгцээ Африкт бүртгэгдсэн халдварын тархалтын тоо дөрвөн хувийн өсөлт үзүүлжээ. Нас баралтын хувьд ялангуяа Зүүн Өмнөд Ази (27 хувь), Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт (20 хувь) буурсан бол Номхон далайн баруун бүс (7 хувь), Европт (1 хувь) өвчлөлийн тоо өссөн байна.

Дэлхий даяар есдүгээр сарын 13-наас 19-ний өдрүүдэд нийт 3.671.232 хүн халдвар авсан нь батлагдсан нь өмнөх долоо хоногийнхоос 9 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин 59839 нас баралт бүртгэгдэж, өмнөх долоо хоногийнхоос 7 хувиар буурчээ. Есдүгээр сарын 19-ний байдлаар 227.940.972 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Цар тахал эхэлснээс хойш нийт 4.682.899 хүн нас баржээ.

Европт долоо хоногийн дотор 1 сая гаруй хүн халдвар авч, 14 мянга гаруй хүн нас барсан бол Америк тивд 1.3 сая гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 24 мянга гаруй хүн нас баржээ. Эмч нарын мэдээлснээр, Номхон далайн баруун бүсэд нийт 461 мянган хүн халдвар авч, 6000 гаруй хүн нас баржээ.

Долоо хоногийн дотор бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоогоор АНУ тэргүүлсэн байна. Тус улсад өнгөрсөн долоо хоногт нийт 1.017.644 хүн цар тахлаар өвчилжээ. Дараа нь Энэтхэг (211.242), Их Британи (203.077), Турк (183.962), Филиппин (141.522) орсон байна. Нас барсан хүний ​​тоо (12.896)-гоор ч мөн АНУ тэргүүлж, араас нь Орос (5469), Бразил (3727), Мексик (3689), Иран (2967) улсууд жагсчээ.

Мэдээлэлд дурдсанаар, 2020 оны есдүгээр сард Их Британид анх бүртгэгдсэн альфа хувилбар өдгөө дэлхийн 193 улсад тархаад байгаа аж. Өмнөд Африкт өнгөрсөн наймдугаар сард илэрсэн бета хувилбар 142 оронд тархсан бол Бразилд бүртгэгдсэн гамма хувилбар дэлхийн 96 орныг хамарчээ. Өнгөрсөн долоо хоногт альфа, бета, гамма хувилбарууд нэмж өөр муж, нутаг дэвсгэрт тархаагүй байна. Үүний зэрэгцээ Энэтхэгт тархсан дельта хувилбар газарзүйн байршлын хувьд долоо хоногийн дотор 185 улсын нутаг дэвсгэрийг хамарчээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж