БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн Мягмар гаригт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы улс төрийн ерөнхий мэтгэлцээн дээр үг хэлэхдээ “Хятад улс ямар ч тохиолдолд бусад улс руу халдаж, ноёрхохыг хүсэхгүй” гэжээ.
Хятадын төрийн тэргүүн "Хятадын ард түмэн үргэлж энх тайван, эв найрамдлыг эрхэмлэн, хичээсээр ирсэн. Хятад хэзээ ч бусад улс руу дайрахгүй, хэнийг ч дарамтлахгүй, ноёрхохыг эрэлхийлэхгүй" гэж хэлсэн байна.
Ши Жиньпин мөн "БНХАУ нь дэлхийн энх тайван, бүх нийтийн хөгжлийн төлөө тэмцэгч, олон улсын дэг журмыг хамгаалагч, бүх нийтийн ашиг тусын эх сурвалж байсаар ирсэн. Хятад улс өөрийн хөгжлөөрөө дамжуулан дэлхий дахинд шинэ боломж олгох болно" гэж дүгнэн хэлжээ.
Эх сурвалж: TASS