VS: АМГТГ-ын хоёр өөр тайлбар | News.MN

VS: АМГТГ-ын хоёр өөр тайлбар

VS: АМГТГ-ын хоёр өөр тайлбар

Сүүлийн хоёр хоногт шатахууны жижиглэн худалдааны хомсдол үүсч, Ашигт малтмал, газрын тосны газрын 21 хоногийн нөөцтэй гэх мэдээлэл худлаа болж таарав. Учир нь “Роснефть” болон “Нефть Хим Сервис” компаниас өнгөрсөн наймдугаар сард Монголын импортлогчдод хандан үнээ өсгөхөөс өөр аргагүй болсон талаар албан бичиг хүргүүлсэн байдаг. Ашигт малтмал, газрын тосны газраас (АМГТГ) АИ-92 шатахууны нөөц хангалттай байгаа учир аж ахуйн нэгжүүд үнээ нэмэхгүй гэсэн мэдэгдлийг есдүгээр сарын 14-нд өгсөн. Энэ үед Монголд шатахууны нөөц аль хэдийнэ дууссан байжээ. Тиймээс АМГТГ-ын  асуудал хариуцсан орлогч даргын хоёр өөр тайлбарыг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.


 

Ц.Эрдэнэбаяр
АМГТГ-ын асуудал хариуцсан орлогч дарга:

Есдүгээр сарын 14-нд “Газрын тосны бүтээгдэхүүний гол нийлүүлэгч, ОХУ-ын "Роснефть" компани үйлдвэртээ жил бүрийн найм, есдүгээр сард урсгал засвар хийдэг. Тус засварын улмаас есдүгээр сард манайд нийлүүлдэг бүтээгдэхүүнийхээ хэмжээг бууруулсан. Үүнтэй холбоотойгоор зөрүүг нь БНХАУ-ын “Чайна Ойл”, “Петро Чайна” зэрэг компаниудаас авахаар Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам болон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 28 хоногийн нөөцтэй байна. Тухайлбал,

  • АИ-92 шатахуун 21 хоног,
  • Дизель түлш 35 хоног,
  • АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна.

Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бол бий. Гэхдээ бид холбогдох арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал, зарим шатахуун борлуулагч компанийн нөөц багассан тул бусад байгууллагаас шатахууныг сэлгэх, зөөх байдлаар зохицуулалт хийсэн. Мөн үнэ нэмэгдэх нөхцөл байхгүй” гэж мэдэгдэж байв. 

Ц.Эрдэнэбаяр
АМГТГ-ын асуудал хариуцсан орлогч дарга:

Харин өчигдөр (2021.09.21) "Шатахууны үнийн өсөлт дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнээс шууд хамаарна. Гадаад зах зээлд түүхий тосны үнэ буугаагүй байна. Өнгөрсөн долдугаар сард шатахууны үнэ 300 төгрөгөөр хоёр удаа нэмэгдсэн. Өнгөрсөн Баасан гаригт аж ахуйн нэгжүүд шатахууны үнээ 100 төгрөгөөр нэмсэн ч үндэслэл байхгүй. Үүнийг ч бид мэдэгдсэн. Энэ дагуу өнөөдрөөс зарим аж ахуйн нэгж шатахууны үнээ буулгаж ажиллаж байна. Ер нь бид журмаараа улсын хэмжээнд дунджаар 30 хоногийн шатахууны нөөц бүрдүүлэх ёстой. Үүнээс өргөн хэрэглээний АИ-92 шатахуун 24 хоногийн нөөцтэй байсан ч энэ үзүүлэлт сүүлийн долоо хоногуудад их хэмжээгээр багассан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны 16 хоногийн нөөцтэй байна. Нөөцийн хэмжээ багасах хэрээр импорт буурсан. Энэ нь нийлүүлэлттэй шууд холбоотой. Өчигдрийн байдлаар шатахуун түгээх станцууд эхнээсээ үйл ажиллагаагаа түр зогсоож эхэлсэн. Учир нь ОХУ-ын "Роснефть" компаниас АИ-92 шатахуун нийлүүлэх боломжгүй гэж мэдээлсэн бол БНХАУ-аас шатахуун төмөр замаар нийлүүлэх боломж бага байгааг мэдэгдсэн. Ийм нөхцөл байдал өчигдөр давхацлаа. Үүнийг шийдвэрлэхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогоор бид шатахууны хангамж тогтворжтол 5-7 хоног хязгаарлалт тогтоохоос өөр аргагүй. Бид импортлогч орон учраас хөрш айлаас талх өгтөл бид байгаа талхаа хуваарилж хуваахаас өөр аргагүй" гэх мэдэгдэл хийлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хэрэглэгч 2021-09-22 202.179.26.125

БУСДАД ГАЙ БОЛОЛГҮЙГЭЭР ҮХВЭЛ ЯГ ТААРСАН НӨХДҮҮД

Avatar

Зочин 2021-09-22 59.153.115.60

Энэ мэтийн намын харьяалал авилгаар албан тушаалд очсон орон тоо бөглөсөн бул хар чулуунууд төрийн байгууллагад дүүрсэн учир монгол улс хөгжих биш уруудаж жирийн ард иргэд зовлон зүдгүүрийг нь үүрч байна.

Avatar

Зочин 2021-09-22 185.220.101.37

**** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

зочин 2021-09-22 66.181.191.40

Орж ирээгүй бензинийг орж ирсэн мэт нөөцөнд байгаа мэт худлаа хэлдэг ийм л гарууд толгой дээр яаж өөдлөх вэ дээ!!!!!!!!!!

Avatar

Бат 2021-09-22 66.181.185.14

Шууд ажлаас нь хал

Avatar

Зочин 2021-09-22 202.9.46.27

Аль 5 сард Хүрэлсүхийн сонгуулийн шоу хийж байх үед ОРОС-ууд бензин өгөхгүй гэж мэдэгдсэн дээ,тэрнээс хойш хөөцөлдөөд барахгүй л бна даа

Avatar

Зочин 2021-09-22 202.126.88.142

Юун талх гээд цэцэн мэргэн юм яриад тэнэгтээд байна аа энэ нөхөр. Шуул халаач ийм аүн ажил хийхгүй ээ.

Avatar

Зочин 2021-09-22 66.181.179.221

Ашгүй хэд хоног ч болсон гацаа түгжрэл арилж, агаар цэвэршихнэ үү гэтэл, шал худлаа гацаа түгжээ улам ихэссэн байнаа

Avatar

Зочин 2021-09-22 64.119.20.223

нөөц гэдэг үгийг ОЙЛГООГҮЙ гар бна даа, яаж ч хэрэглэсэн 28хоногоо даахыг хэлээд байгаа гэж ойлгодог тэгтэл 7хоногт дуусна гэхээр юуных нь 28хоногийн НӨӨЦ гэж шаагаад бдын

Avatar

Зочин 2021-09-22 139.5.218.198

ЭНЭ БОЛ МАНАЙ ТӨРИЙН АЖИЛЧДЫН НИЙТЛЭГ ДҮР. ЮУ Ч ХИЙХГҮЙ ДАН ХУДЛАА ЯРЬЖ АРД ТҮМНИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭНЭ…ЭНЭ ХОЛИОН БАНТАНГИЙН ЭЗНИЙГ ОГЦРУУЛЛАА ГЭЭД ЦААНА НЬ ЯГ АДИЛХАН БАНТАН ХУТГАГЧ ЗОГСОЖ БАЙГАА

Avatar

zo 2021-09-22 192.82.70.127

бензин байгаа үгүй нь гол бусаа сарын дараа хэвийн болно. энэ төрийн ухаангүй чадваргүй энэ нөхдүүдийг эртхэн зайлуулахгүй бол улс хоорондын харилцаанд гай болно

Avatar

Бурхан 2021-09-22 59.153.84.139

Зохиомол хомсдол Мафийнханы тоглолт

Avatar

Зочин 2021-09-22 202.21.108.27

Эрдэнэбаярыг огцруулах нь зөв, олон нийтэд удаа дараа худал мэдээлэл өгч улс орныг хүнд байдалд оруулсан этгээд. Роснефть энэ дебильд торгуулахуу, харин аманд нь бхгтахгүй салаавч идүүлэх байлгүй.

Avatar

Готов 2021-09-22 202.72.245.125

Бурхан минь энэ хүнийг ойлгох ухаан хайрлаач

Avatar

зочин 2021-09-22 66.181.191.173

Орлогчийнхоо суудалд үлдэхийн тулд хүний даалгавараар юу ч гэж худлаа ярихад бэлэн, цаашдаа ч худлаа ярьсаар байх болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж