Ханын материалын эцэст орлогод нийцсэн 712 айлын орон сууц барина | News.MN

Ханын материалын эцэст орлогод нийцсэн 712 айлын орон сууц барина

Ханын материалын эцэст орлогод нийцсэн 712 айлын орон сууц барина

Ханын материалын эцэст орлогод нийцсэн 712 айлын орон сууц барина

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Хот байгуулалт, дэд бүтцийн хороо өнөөдөр /2021.9.21/ хуралдлаа. Хуралдаанаар “Улаанбаатар хотын орлогод нийцсэн 712 айлын ногоон орон сууц” төслийн талаар хэлэлцсэн байна.

Энэхүү төсөл нь эрчим хүчний хэмнэлтийн шинэ технологи, уур амьсгалын нөхцөлд тохирсон шинэ элементүүдийг нэвтрүүлэх замаар орон сууцны барилгын салбарт томоохон ахиц дэвшил гаргах зорилготой. Нийт 30.2 сая ам.доллараар хэрэгжих уг төслийн байршил нь Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороо буюу Ханын материалын эцэст төлөвлөгджээ. Санхүүжилтийн 20 сая ам.доллар нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, таван сая ам.доллар нь Ногоон уур амьсгалын сангийн буцалтгүй тусламж, 1.3 сая ам.доллар нь бусад тусламжийн эх үүсвэрээс бүрдэх аж. Харин төсөл хэрэгжүүлэгч буюу нийслэл 3.9 сая ам.долларыг гаргах ёстой бөгөөд энэ нь татвар болон газар…зэргээр тооцогдох юм. Хөнгөлөлттэй зээлийн хүү нь жилийн 1.17 хувь байна.

Энэхүү орон сууцны хороололд 712 өрх буюу 2492 хүн амьдарна гэж тооцсон. Үүний 142 орон сууц нь түрээсийнх, 570 нь түрээслээд өмчлөх, 35 орон сууц хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдана. Мөн төлөвлөлтөд 250 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн талбайг тусгасан байна. Гэхдээ одоогоор санхүүжилтийн эх үүсвэрт тусгагдаагүй гэдгийг нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү танилцууллаа.

Төслийг 2025 он гэхэд хэрэгжүүлж дуусахаар төлөвлөж байгаа юм. Энэхүү төсөлтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Нэргүй “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд дэд бүтэц нь хөгжсөн Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд дээрхтэй ижил төстэй төслүүдийг хэрэгжүүлэх нь зөв юм. Нэг төвт хотоос олон төвт хот хөгжүүлэх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд алсын дүүргүүдээ анхаарч, нийгмийн дэд бүтцийн хүрэлцээ хангамжийг нь ашиглах нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, энэхүү төслийн хүрээнд есөн блок орон сууц барихаар төлөвлөж байна. Үүний 1-2 блокийг нь захын дүүргүүд рүү шилжүүлж болно. Цаашид орлогод нийцсэн орон сууц төслийг есөн дүүргийн хэмжээнд авч үзэж байхыг сануулъя” гэлээ.

2024 ОН ГЭХЭД НАЙМАН “ДЭД БҮТЦИЙН ТӨВ”  АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Хуралдаанаар мөн Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газраас хэрэгжүүлж буй “Дэд бүтцийн төв” буюу сервис центрийг байгуулах ажлын хэрэгжилтийг танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжүүлэх 50 байршлыг баталсан. Үүнийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 2 тэрбум юанийн санхүүжилтээр барихаар шийдвэрлэсэн билээ. Харин нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 118 дугаар тогтоолоор “Дэд бүтцийн төв”-ийн төслийг хэрэгжүүлэх 16 байршлыг баталсан бөгөөд эдгээр байршилд дэд бүтцийн төв байгуулах ажил тодорхой түвшинд үргэлжилж байна.

Хуралдааны үеэр тус хорооны дарга М.Говьсайхан “Одоогоор хэдэн бичил төв байгуулаад байна вэ. Эдгээр төвд дэд бүтцийн ямар асуудлыг нь шийдвэрлэсэн бэ” гэдгийг тодрууллаа.

Г.Ганхүү хэлэхдээ “Бүрэн хэрэгжиж дууссан нэг бичил төв байгаа нь Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд хэрэгжсэн. Мөн 80 гаруй хувийн барилга угсралтын гүйцэтгэлтэй хоёр төв байгаа нь Сүхбаатар болон Налайх дүүргийн газар нутагт хэрэгжиж байна. Нэг сервис центр байгуулахад 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд эрчим хүч, дулаан, цэвэр бохир ус, ариутгах татуурга зэрэг дэд бүтцийн таван асуудлыг шийдвэрлэж байна” гэлээ. Хэрэгжих хугацааны хувьд харилцан адилгүй байгаа ч  2024 он гэхэд найман дэд бүтцийн төв барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Санхүүжилтийг графикийн дагуу баталж чадвал дээрх хугацаанд барьж дуусгана гэдгийг тэрбээр тодотголоо. Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хуралдаанаар мөн Нийслэлийн 2021 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ. Мөн энэхүү төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулав.

 

   Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-21 202.21.97.30

орлогод нийцсэн гэдэг нь юу ч гэсэн үг юм??? Байранд орох гэж байгаа хүн бүхэл хорооллынх нь төлөвлөлтийг нь харж байж орох хэрэгтэй шүү. сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний төв, нийтийн тээвэр гээд юу ч байхгүй хамгийн гол нь цэвэр бохир усны систем нь найдваргүй, хог хаягдал цэвэрлэх тогтолцоо байхгүй газарт бол тэгээд л мөнгөө зүгээр л шороонд булсантай адилхан даа…

Avatar

Зочин 2021-09-21 185.31.175.207

!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Иргэн 2021-09-21 64.119.22.126

Орлогод нийцсэн биш цогц бүтэцтэй байрнууд баримаар бна. Уулын энгэрээр баахан өндөр байшингууд барьчихаад улсын 1ч сургууль, цэцэрлэггүЙ жнь Буянт ухаа 1;2

Avatar

Схд иргэн 2021-09-21 103.10.23.163

Схдт нэг төсөл бүтэн 10 жил яригддаг зүгээр л худлаа чалчдагаараа чалчиж бноо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж