АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч К.Кэмпбэллтэй уулзлаа | News.MN

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч К.Кэмпбэллтэй уулзлаа

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч К.Кэмпбэллтэй уулзлаа

АНУ-д ажлын айлчлал хийж буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчид Вашингтон хотноо АНУ-ын Конгрессийн Олон улсын байгаль хамгаалах бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энд хэлсэн үгэндээ  “Ковид-19 цар тахал дэлхий даяар тархаж байгаа тул байгаль хамгаалах асуудалд илүү анхаарал хандуулж, хүрээлэн буй орчны доройтол, цаг агаарын таагүй үзэгдлээс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахын тулд дэлхий нийтээр шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна.

Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлын алдагдал, бичил биетний мутаци гэх мэт үзэгдлүүд нь амьтнаас хүнд халдвар дамжих, шинэ өвчин үүсэх, хууч өвчин дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Бэлчээрийн мал аж ахуйтай, байгалийн баялгийн арвин нөөцтэй Монгол Улсын хувьд байгаль хамгаалах нь нэн чухал асуудал юм.

Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан ногоон эдийн засгийн бүтцийг бий болгох, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

Улсын Их Хурал Ногоон хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг 2014 онд баталсан. Парламентад байгаль орчныг хамгаалах бүлэг байгуулсан. Ногоон хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, дагаж мөрдөж буй байдалд хяналт тавих, хэрэгжилтийг хангах зорилготой тус бүлэг нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих болно” гэлээ.

Уулзалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Цэрэнпунцаг нарын гишүүд байгаль орчны доройтлоос сэргийлэх, нэгэнт үүссэн нөхцөл байдлыг илааршуулах, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцлоо.

Олон улсын байгаль хамгаалах бүлэг (ICCF) энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай юм байна.

Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Цагаан ордны ҮАБЗ-ийн Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан орлогч Др.К.Кэмпбэллтэй уулзлаа. Уулзалтын үеэр ардчиллыг тууштай эрхэмлэж, хөгжүүлж байгаа Монгол Улстай хийх чөлөөт худалдаа, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортын талаарх нэгэнт хэлэлцэн тохирсон асуудлыг идэвхжүүлж, бодит ажил хэрэг болгоход хоёр талаас хүчин чармайлт тавьж ажиллах шаардлагатай байгаа талаар хөндөж ярилцлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-21 216.38.195.77

xt

Avatar

Зочин 2021-09-21 66.181.179.108

Ерөнхийлөгч,их хурлын дарга нь гадаадад яваад эхлэлийг нь тавилаа.Энэ нь монголын эдийн засагт ямар ч өгөөжгүй,төсвийн мөнгө үрсэн явдал.Гадагшаа авахгүй бол үхэх гээд байн уу.Элбэгдоржийн ямар ч хэрэггүй гадагшаа тэнэдгийг л давтаад…Одоо их хурлын ,ЗГ-ын гишүүд хурган дарга нар бүгд улсын мөнгөөр явах бололцоог бүрдүүллээ дээ.Ээдээ энэ новшнуудыг яах вэ

Avatar

Зочин 2021-09-21 192.82.74.202

Төрийн хоёр өндөрлөг нь хоёулаа, бас Гадаад хэргийн сайдыгаа дагуулаад АНУ руу шаачихаж байгаа юм чинь Оросууд бензинээ юу гэж өгөх вэ дээ

Avatar

Зочин 2021-09-21 109.70.100.25

!!!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

P 2021-09-21 67.161.146.209

Mangar tsaraitai heden yum zogsoj bh shiv dee.., Omnoos n ichmeer

Avatar

zochin 2021-09-21 122.201.31.229

Бөөн хөдөөний царайтай Булгантуяа мэтийн юмнуудыг битгий дагуулж яваачээ!!!!

Avatar

Зочин 2021-09-21 66.181.161.99

Naad Munkhbataa ter angliin yeronhii saidiin duugiin mongiin og gej helerei

Avatar

Лл 2021-09-21 122.201.21.30

Тэр МӨНХБАТ–ЫН гарын байрлалаар хэр хоосон толгойтойг нь тодорхойлж болохоор юм шиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж