2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 399,228,562 төгрөгийн үнийн дүн бүхий 1,050,450 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бодь Даатгал" ХК (BODI +6.76%) болон "Монгол Алт" ХК (ERS +4.65%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Түшиг Уул" ХК (TUS -9.68%) болон "Блюскай Секьюритиз" ХК (BSKY – 9.38%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 71,974 ширхэг нэгж эрхийг нийт 25,462,811 төгрөгөөр арилжигдсан байна.
Компанийн бондын арилжаагаар 36 ширхэг бондыг 1,598,400 төгрөг болон 2,000 ам.доллараар арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.12 хувиар буурч, 43073.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,926,015,496,582.47 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ