Польш нүүрс олборловол 580 мянган долларын торгууль төлнө

Хуучирсан мэдээ: 2021.09.21-нд нийтлэгдсэн

Польш нүүрс олборловол 580 мянган долларын торгууль төлнө

Польш нүүрс олборловол 580 мянган долларын торгууль төлнө

Польш улс цаашид Чех, Германы хилийн ойролцоо задгай уурхайгаас нүүрс олборлосоор байвал өдөр бүр 580 мянган ам.долларын торгууль төлөх шийдвэрийг Европын дээд шүүх гаргажээ.

Тухайлбал, тавдугаар сард Чех шүүхэд хандсанаар Европын комисс Польшийг Туров дахь хүрэн нүүрсний уурхайгаа хаахыг шаардсан билээ. Гэвч Польш шаардлагыг хүлээн авч, биелүүлэлгүй өдийг хүрсэн юм. Харин энэ долоо хоногт Польшийн засгийн газар нүүрс олборлохоо болихгүй, шаардлагатай бол торгуулиа төлж байгаад ч олборлосоор байх болно гэж мэдэгджээ.

Тэгэхдээ “Польшийн засгийн газар Туров дахь хүрэн нүүрсний уурхайгаа хаахгүй. Анхнаасаа бид Туров дахь хүрэн нүүрсний уурхайг хаавал Польшийн эрчим хүч доголдох талаар сануулж байсан” гэжээ.

Албаныхны мэдээлснээр Туров дахь уурхай 2.3 сая польш өрхийг эрчим хүчээр хангадаг аж. Мөн уурхайг ажиллуулдаг төрийн "PGE" компани нутгийн маш олон иргэнийг ажлын байраар хангадаг гэнэ. Нутгийн хоёр иргэн тутмын нэг нь тус компанитай ямар нэг байдлаар хамааралтай ажилладаг гэнэ.

Гэвч Польшийн Герман, Чехтэй хиллэдэг хилийн дэргэд шахуу оршдог уурхай хөршүүдийн хувьд шүдний өвчин байсаар ирсэн юм. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдгээс нь болоод тус уурхайг хаалгах тухай маш олон жил хөөцөлдөж буй. Тэгтэл сүүлийн үед Польш уурхайгаа хил рүү улам ойртуулж тэлэх гэж байгаагаа зарласан нь зөрчилдөөнийг улам хурцатгажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж