Нэгдсэн вант улсад хийн үнээс болж хүнсний хомсдол үүснэ

Хуучирсан мэдээ: 2021.09.21-нд нийтлэгдсэн

Нэгдсэн вант улсад хийн үнээс болж хүнсний хомсдол үүснэ

Нэгдсэн вант улсад хийн үнээс болж хүнсний хомсдол үүснэ

АНУ-ын үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ зогсоож, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад нийлүүлдэг нүүрстөрөгчийн давхар ислийн ихэнх хувийг саатуулснаар хүнсний дэлгүүрүүд ирэх хоёр долоо хоногт мах болон бусад төрлийн шинэ хүнсний бүтээгдэхүүнгүй болох нь ээ.

Тухайлбал, Иллинойс мужид төвтэй "CF Industries" компани байгалийн хийн үнэ өндөр байгаагаас шалтгаалан Нэгдсэн Вант улс дахь хоёр ч үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

Гэвч энэ хоёр үйлдвэрийн бүтээгдэхүүн Нэгдсэн Вант улсын хүнсний хэрэгцээнд ашигладаг нийт нүүрстөрөгчийн давхар ислийн 60 хувийг хангадаг байж. Улмаар нийлүүлэлт зогссоноос шалтгаалж 14 хоног хүнсний хомсдол үүсэхийг Их Британийн мах боловсруулагчдын нийгэмлэг мэдээлсэн байна.

Нүүрстөрөгчийн давхар ислийг хүнсний салбарт малын бой, гурилан бүтээгдэхүүн болон хөргөсөн хүнсний хадгалах хугацааг сунгах, хийжүүлсэн ундаа үйлдвэрлэхэд хэрэглэдэг. Түүнээс гадна Европын бас нэг нийлүүлэгч Норвегийн "Яара" компани байгалийн хийн үнэ өссөнөөс болж аммуны гарцаа 40 хувь багасгажээ. Учир нь ИБУИНВУ-д есдүгээр сард байгалийн хийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 420 хувиар нэмэгджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж