ХХБ-ны хязгааргүй мөрөөдөл төсөлд 6100 орчим сурагч нэгдлээ | News.MN

ХХБ-ны хязгааргүй мөрөөдөл төсөлд 6100 орчим сурагч нэгдлээ

ХХБ-ны хязгааргүй мөрөөдөл төсөлд 6100 орчим сурагч нэгдлээ

Худалдаа, хөгжлийн банк хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм бэлэгтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилготой “Хязгааргүй мөрөөдөл” төслөө амжилттай үргэлжлүүлсээр байна. Энэхүү хүүхдэд чиглэсэн цогц төслийн хүрээнд нярайн эндэгдлийн бууруулах, хүүхдүүдийн сурах эрхийг хамгаалах, сурагч хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлэх гэх мэт ажлууд нь үр дүнгээрээ сайшаагдан амжилттай хэрэгжсээр байна.

Төслийн хүрээнд нийт 47 сургуулийн 140,441 орчим сурагч хүүхдүүд, 5038 орчим багш сурган хүмүүжүүлэгчдийн боловсрол мэдлэгт бодит хувь нэмрээ оруулаад байна. 2021 оны хичээлийн шинэ жилийг угтан ерөнхий боловсролын 1-р сургууль, 93-р сургууль болон АШУҮИС-н харьяа ЕБ-ын ахлах сургуулиудын номын санг тохижуулан номын фондыг баяжуулан удирдлагуудад нь албан ёсоор хүлээлгэн өглөө.

Номын сонголтыг сургуулийн багш, номын санчдын хүсэлтийн дагуу хийсэн бөгөөд сурагчдын танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх чухал, хэрэгцээтэй ном товхимлуудаас гадна хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх их үйлсийн эзэд болсон багш нарын мэдлэг чадварыг хөгжүүлэх номууд ч цөөнгүй байсан юм. Монгол улсын газрын зурагтай ижил хэлбэр дүрс бүхий номын тавиур нь “Ухаан саруул, оюун тунгалаг, мэдлэг, боловсролтой Монгол хүүхдүүдийг төлөвшүүлэх, бэлтгэх” утга бэлгэдэл агуулсан төдийгүй, сурагч хүүхдүүдийн сонирхлыг татаж, олны нүдийг мялаасан сайхан бүтээл болж чадсанаараа онцлогтой.

Монгол улсын ирээдүйг цаашид гэгээлгээр авч явах, Дэлхийд олон салбар, чиглэлд амжилтаараа манлайлахад хүүхэд, залуучуудын боловсрол хамгийн чухал байдаг учир ХХБ-ны хамт олон энэхүү хөтөлбөрөө баяртайгаар үргэлжлүүлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж