Ногоон санхүүжилт гэдэг нь зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал биш төдийгүй, байгаль орчны бусад асуудлыг хамарсан ногоон төсөл, хөтөлбөрт зээл олгох, хөрөнгө оруулалт хийх болон бонд гаргах замаар санхүүжүүлэхийг хэлдэг.
Олон улсад Засгийн Газар, хөрөнгө оруулагчид нь тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнүүдийг авч эхэлснээр ногоон зээл, ногоон бондын нийт дүн 2020 онд 1 их наяд ам.долларт хүрсэн байна.
Ногоон зээлийн зорилго нь:
- Байгаль орчинд ээлтэй үр дүнг өгөх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох
- Байгаль орчинд хохирол учруулахаас сэргийлэх болон хор хөнөөлийг бууруулах бүтээгдэхүүн үйлчилгээнд ногоон санхүүжилтийг олгоход оршдог.
ХХБ-ны хувьд өнгөрсөн онд ирэх 30 жилийн зорилгоо шинэчлэн тодорхойлж тогтвортой хөгжлийг дэмжигч ногоон банк болох гэж буйгаа зарласан. Үүний нэг хэсэг болж НҮБ-ын “Уур амьсгалын ногоон сангийн үндэсний итгэмжлэгдсэн төлөөлөгч”-өөр сонгогдож хөнгөлөлттэй нөхцөл бүхий санхүүжилтийг олгох боломжтой болсон юм.
Ногоон зээлийн ангилалд:
- Сэргээгдэх эрчим хүч;
- Бохирдол багатай эрчим хүч үйлдвэрлэл;
- Эрчим хүчний хэмнэлт;
- Ногоон барилга;
- Тогтвортой ус ба хог хаягдал;
- Тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт;
- Ой ба биологийн төрөл зүйл;
- Цэвэр тээврийн зээлүүд багтдаг.
Ногоон бизнесийн хөрөнгө оруулалтын давуу тал нь урт хугацаандаа таны үйл ажиллагааны зардлыг бууруулдаг бөгөөд бусад зээлүүдтэй харьцуулахад хамаагүй таатай нөхцөлийг санал болгодог.
ХХБ-ны ногоон зээл нь эхний 24 сар хүртэл зээлийн үндсэн төлөлтөөс чөлөөлөх боломжтой бөгөөд цар тахлын энэхүү бэрхшээлтэй үед таны бизнест дэмжлэг болж чадна хэмээн бид найдаж байна.
Бизнесээ өргөжүүлж, ногоон дэлхийгээ хайрлах үйлсэд гар бие оролцох хүсэл, зорилготой бизнес эрхлэгчид Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Тогтвортой хөгжилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк
Холбоотой мэдээ