Юун алсын хараа, амьдралаа хараач! | News.MN

Юун алсын хараа, амьдралаа хараач!

Юун алсын хараа, амьдралаа хараач!

Юун алсын хараа, амьдралаа хараач!

Зуун жилийнхээ босго дээр МАН муугаа харууллаа. Амаа олохгүй сайрхан буй МАН-ын засаглах ч гэж дээ, зусаг зурам шиг залуус нь “том даргынхаа” зулгийг нь долоох гэж татвар төлөгчдийн мөнгөөр алсын америкийг хүртэл зорьжээ. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болж, анхны Төрийн тахилга хийхэд л албан тушаал, ашиг сонирхлоо хамгаалахаар араас нь давхилдсан тэд өнөөдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцож буй Ерөнхийлөгчийн араас хүртэл очоод амжжээ. Парламентын даргын айлчлал яг ямар ач холбогдолтой нь туулийн бүрхэгээс өнгөц дүгнэвэл УИХ-ын дарга Г.Занданшатар ч тэдний тоонд багтаж байна. Г.Занданшатар Стэнфордын их сургуультай танилцаж,  “Apple Inc” компанийн төлөөлөл, Кино комиссын гүйцэтгэх захиралтай уулзсан зэргээс харвал “энтертайнмент” хийж яваа бололтой.

“Apple Inc” компани Монгол Улсад Covid-19 вирусийн тархалтыг хянах технологийн чухал төслийг хэрэгжүүлж байгаад талархаж буйгаа УИХ-ын дарга илэрхийлжээ. Түүний явсан гол зорилго нь Ерөнхийлөгчтэй нам, засгийнхаа цаашдын явдлын талаар уулзаж, заавар зааварчилгаа авахад оршино гэдгийг улс төрийн хүрээллийнхэн ярьж байна.

Монголын төрийн гурван том институтийн хоёр тийнхүү гадаадад явах хойгуур Монгол бүхэлдээ гал алдлаа. Өнөөдөр Монголд тархалтыг хянах нь байтугай алдчихсаныг гэрчлэх тоо баримтууд толгой өвтгөж байна.

Covid-19-өөр 276 мянга 507 хүн өвчилсөн, түүнээс 1047 хүн нас барсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Эмнэлэгт 21 мянган 397 хүн хэвтэн эмчлүүлж, гэрийн ажиглалтад 56 800 хүн байгаа гэхээ мартсангүй. “Гэрийн ажиглалт” гэх гоёчилсон, төөрөгдүүлсэн үгээр илэрхийлээд байгаа боловч үнэндээ 56 мянга 800 гээд байгаа нь эмнэлэгт багтаагүй, гэртээ өөрсдийгөө эмчилж буй хүмүүсийн тоо. Ингээд тооцвол өнөөдрийн байдлаар 80-аад мянган хүн тахалд нэрвэгдчихсэн гэсэн үг. Эмнэлэг оргүй болж, иргэд өөрөө өөрсдийгөө эмчилж байна. Шинжилгээ өгөх ч боломжгүй болов. Монгол цар тахалд сүйрч байна. Covid-19 туссанаас бол ужиг өвчин нь хөдөлж өнгөрсөн хүмүүсийг тоолоод эхэлбэл өдөрт бид хэдэн хүнийг энэхүү цар тахлаар алдаж аймшигт тоо гарцаагүй гарах нь тодорхой.

Боломж гарвал иргэдийг буруутгаж, болж өгвөл хааж, боож ирсэн хэр нь өөрсдөө намын баяр, морь мал уралдуулж, үй олноор нь цуглуулан халдвар тарааснаа ч ил цагаан зарладаг болчихлоо. Хувийн бизнесийнхэн болохоор тусгай зөвшөөрлөө барьцаалан хариуцлагын гэрээгээ дөнгөлүүлж, төрийн эрх мэдэлтэн болохоор хүссэнээрээ дургидаг тийм л тэгш бус байдал нийгэмд газар авчихлаа.

Орон нутагт найр, наадам, бүсийн уралдаан зохион байгуулж халдвар тархаасан Засаг дарга нартай хэн ч хариуцлага ярьсангүй.

Гэтэл нүүрсний машин тэвшийг чингэлгээр солиход хүртэл гүйцэтгэх засаглалын тэргүүн оролцох жишээтэй. Ажлаа сайжруулах гэж баахан албан тушаалтан томилдог ч тэд нь өмнөхөөс нь дордуулдаг, үлгэн салган явж байсан ажлыг нь таг гацаадаг болчихлоо.

Тав хоногийн дараа Монголд тэг зогсолт хийхэд бэлэн болчихлоо. 28-30 хоногийн шатахууны нөөц байна гээд байсан АМГТГ-ынхан зургаахан хоногийн дараа дахиад сайтар магадлая гэж даапаалаад сууж байна. Салбар хариуцсан сайд нь юу хийж байсныг чөтгөр бүү мэд.

Дахиад л Ерөнхий сайд нь өөрийн биеэр шатахуун импортлогчидтой уулзаж байх жишээ.

Монгол Улсын Засгийн газарт алсын хараа байтугай ойрын бодлого алга. Ерөнхий сайд нь “Цахим засаглалд шилжсэнээр авлигын индекс буурч, хувь хүнээс хамаарсан төрийн хүнд суртал багасна” гэж уянгалаад байдаг.

Гэтэл түүнээс наана шатахуунгүй таг гацаад, уулархаг нутгаар цас ороод эхэлсэн энэ өдрүүдэд монголчууд ургацаа алдаж болзошгүй нөхцөл байдал үүсчихлээ. Бидэнд цар тахал, шатахууны хомсдол бодитоор аюул учруулаад эхэлчихлээ. Өнөөдрийн шатахууны хомсдол ирэх өдрүүдэд бараа, бүтээгдэхүүний үнийг тэнгэрт хадаах нь дамжиггүй.

Нөхцөл байдлыг бодитоор харж, бодлогоор төр барьдаг гэдгийг энэ бүхэн харуулаад буй хэрэг. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сэтгэл хөөрлөөр асуудалд хандаж, шийдвэрээ гаргахдаа иргэдийг тандаж байгаад эвгүйтэх шинжтэй бол өөрчлөх, гал унтраах байдлаар асуудалд хандаж ирсэн нь хуримтлагдсаар тэнгэрт тулсан асуудал болчихлоо.

Гүйцэтгэх засаглалд ташуур өгч байх ёстой парламент нь ч цар тахлын хуулиар өөрсдийгөө чөдөрлөж, найзан дундаа найр тавьснаас өнөөдөр Монголын эдийн засаг бүхэлдээ 1992 оны хямрал шиг байдалд орчихсон талаар эдийн засагчид “гасалж” байна.

Хууль бус нам засаглахын балгийг бид улсаараа амсч явна.

Мал гэвэл хойшоо, мах гэвэл урагшаа гэгчээр ажил хийдэг хүн төрд алга. Харин төсвийн мөнгийг хэрхэн шамшигдуулж, хэнтэй нийлж тонох вэ гэсэн хоноцын цэвдэг сэтгэлтнүүд л зайдагнаж байна.

Цаасан дээр ”Cэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ” гэх юм уу “ДНБ 6.1 дахин нэмэгдэж нэг хүнд оногдох ДНБ 3.6 дахин өсч, 15,000 ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна” гэж тооцоо судалгаагүй мөрөөдлөө бичээд Монгол Улсын урт хугацааны бодлого гэж хууль тогтоогчдоор батлуулаад амьдрал сайжирдаггүй аж.

Газар хороох шатахуунгүй, асуудлыг шийдэх бодлогогүй хэвтэж яаж амьдрах вэ?

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

74 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бөб 2021-09-21 66.181.184.179

Алсын хараагүйн улмаас ийм байдалд хүрч байгаа юм дурак минь.

Avatar

Оюутан 2021-09-21 122.201.19.99

Сэтгэлгүй, чадваргүй нялх бацаан ерөнхий сайдыг огцруул

Avatar

Зочин 2021-09-21 202.9.41.24

Оюун-Эрдэнэ сайд чинь эрх зүй, эдийн засгийн ямар ч мэдлэггүй. Хий хоосон гоё ярьдаг л хүн болохоос хийдэг хүн биш болох нь ерөнхий сайд болоод ажиллаж байгаа хэдэн сарын хугацаанд хэн бүхэнд ойлгогдож байна л даа. Иймд яаралтай өөрчлөх хэрэгтэй тэгэхгүйгээр энэ нөхөртэй хамт удаан явах юм бол манай улс босож чадахааргүй хэмжээгээр унах болоод байгааг эрүүл ухаантай хүмүүс харж байгаа биз дээ.

Avatar

Иргэн 2021-09-21 202.21.108.24

Юмыг мушгиж харлуулж бичихдээ үнэн сурамгай сдаакууд юм аа. Наад асуудлуудыг чинь хариуцаж бгаа хүмүүс бгааш дээ. Тэдэнтэй яриач

Avatar

Зочин 2021-09-21 202.126.89.107

Энэ засгийг огцруулъя.

Avatar

Зочин 2021-09-21 109.70.100.25

Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Ok 2021-09-21 192.82.89.191

Buruugaa uursduu suu haitsgaayaa bid narin buruu songuuli bolood bvh yum goy bolno gej setgetsgeesen shuu dee, suuliin 30 jild hangalttai songuuli ugluu hangalttai olon huniig udirdagch amaraa songoloo hangalttai olon huniig uursdiinhuu tuluulul bolgoj gishuun eer songoloo, harin bugd noil nuhduud baijee. Tsedenbal darga l Mongolin tuluu unen heer zutgej baisan busad bugd noiluud baij OK.

Avatar

Зочин 2021-09-21 69.128.174.41

3 n ALIALAGCH tord garchee.

Avatar

ylc 2021-09-21 63.78.50.66

zyyraldgyi baix

Avatar

mandal 2021-09-21 66.181.161.100

suh dalaital uher amar gej ug bii yu? nuguu bosoo chin ter hevtee naranchigteigee hutultsuud ter ailchilald ys goridson nohoi shig yvaa n 1 evgui bodol turuuleed bndaa

Avatar

МАН түүхэндээ олигтой юм хийдэг нам биш судлаад үзээрэй 2021-09-21 139.5.218.57

Дандаа ард иргэлээ боймолсон хууль журам гаргаж өөрсдөө нэгч хуулиа мөрддөггүй ийм л нохойн бааснуудаар удирдуулахаар сонголт хийж өгсөн хөгшчүүл болон сонголтгүй сонгуулийг бэлдэж өгсөн МОНГОЛ мандтугай

Avatar

Зочин 2021-09-21 103.229.121.242

MAN-taigaa mandtugai songoson maluudaa
margaash chin unuudruus "saihan" bolno kkkk
post kommunist nam songohoor ireedui chin ginjnees uur yumgui proletari l bolno doo…uiliin ur

Avatar

Зочин 2021-09-21 202.126.89.120

МАН энэ Данхаа аваачээ

Avatar

Уншигч 2021-09-21 66.181.189.62

Юун ХҮЛЭГ улс, ГӨЛӨГ улс болох гээд байна, юун цахим монгол ЯВГАН монгол болчихоод байна, 5 хоногийн дараа гэчихжээ, аль сарын өмнөөс орон нутгаасаа явгараад эхэлсэн.

Avatar

Зочин 2021-09-21 66.181.182.241

Миеэ Энхболд нь хамаагүй дээр байсийм даа

Avatar

зочин 2021-09-21 202.126.90.157

Иймч төр байх гэж дээ. Болсон болоогүй худал амлалт өгч байсан дибилүүд одоо амлалтаа биелүүлээч. Энэ улс оронд чинь болж бүтэж байгаа юм байгаа юм уу? Занданшатараа чамаас эхлэлтэй мэргэжлийн бус ах эгч, хамаатан садангаа төрд шургуулсаар байж ийм завхралд хүрч байгаа юм. Эгч Батцэцэгээсээ эхлээд өөрийгөө хүртэл төрийг цэвэрлэ.

Avatar

Зочин 2021-09-21 66.181.186.21

2050 он гэхэд бинзений хомсдолгүй болноо гэсэн Данх тэгсэн

Avatar

Irged 2021-09-21 192.82.89.191

Medehgui ard tumen uursduu songoson songolt shuu dee, uursduu zuv songolt shudarga songuuli hiij surtalaa zovoh ni oilgomjtoi. Zovtsgooj ch baina benzin bnuu bhgui bsan ch unetei mah bnuu baisan ch unetei gutal hiih aris shir us noos ni hogon deer gevch delhiin buh orni unetei nemuu urtugtei gutal huvtsas in damlan garaas gar damjuulah bulastsaldan hudaldana avsaar….

Avatar

Зочин 2021-09-21 99.224.160.146

huuchin niigmiin setgelgeeneesee garmaar bnaa odon oin bayar medali gedgee boli tsereg army ni ch ymar olon general hurandaa nar bn buun duremt hubtsas hem zagbar huusun humuus buhchuud uyachid gej bas buun setertei ymaanuud gezeg zalaa bolson iim heb zagbar huusun yumnaasaa salay

Avatar

Зочин 2021-09-21 99.224.160.146

japan ulsad gazar nutgaa tureesleh ni zub boloh bhdaa ybj ybj uls oron ni buun ur zeel uildwerlel gej alga zaragdahgui unetei buun barilga zam ni nariihan tugjrel agaar utaa ihtei geed deer tur zasag ni iim bodloggui urelgen bna shu dee ene 30 jil yu hiib yaj hugjib uls 3.3 say hun ard arai ingej amidarmaargui l yum daa alt nuurs baylag bn archaa algaa turiin bodlogo gej buun zardalaar hiine nair naadam oin tumur medali olgono hooson magtaal duuren udruud olon bn ymar hoid solongos uu bid

Avatar

Гарц Шийдэл ийм 2021-09-21 202.126.89.140

Оюун-Эрдэнэ сайдаа !!
📌 ОДОО БҮХ ИРГЭДИЙН 90%-ЫГ 3-Р ТУНД ХАМРУУЛААД 21 ХОНОГ ХАТУУ КАРАНТИЙН ТОГТООЧИХ !! ТЭГЭЭД НИЙТЙИН АРИУН ЦЭВЭР , ЖУРАМ САЙН САХИУЛАХ ЁСТОЙ. ИНГЭЖ ЧАДВАЛ ЭНЭ ГАМШИГАА ХЯТАД, ЯПОН ЛУГАА ХЯНАЛТАНДАА ОРУУЛЖ ЧАДНА.
📌 ИНГЭЭД 21 ХОНОГИЙН ДАРАА ТЭР БИЗНЭС, УЛС ТӨР НТРЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЬЕ !!!

Avatar

Зочин 2021-09-21 122.201.31.177

Манай төр засгийн удирдлага нэг л биш болжээ. ИХ спикер нь сахал үсээрээ оролдсон. ЗГ тэргүүн нь хөөрүү, дэврүүн зантай, амьдралыг хялбарханаар хардаг, Төрийн тэргүүн нь нэг л их ёслож, сүржигнэсэн хүмүүс харагдахюм даа.

Avatar

Зочин 2021-09-21 89.85.156.2

Энэ улс удахгүй газрын зураг дээрээс алга болох байх даа

Avatar

Зочин 2021-09-21 59.153.86.55

Тан нарын АН гэж байхгүй шүү дээ. Нийгмийн халдварт өвчин ямар нам байх нь үл хамааран бурханч янзалж чадахгүй байгааг чи муу нусан б** чацганы хүүдий харж байгаа биз дээ.

Avatar

Монгол 2021-09-21 64.119.21.54

Наад нэг балай юмаа Засгаас хурдан зайлуулаач ээ. МАН-д өөр засаг аваад явах хүн байдаггүй юм уу. Улс орон чинь элгээрээ хэвтлээ шүү дээ. Хүмүүсийн тэвчээр барагдаж байна. Түүхэндээ ийм засагтай байсаныг санахгүй байна. нэгцагийн өмнө ч болов зайлуулж улс орноо бодмоор биш гэж үү? Тэгэж чадахгүй бол наад парламентаа тараавал таарна. Хөөрүү хүүхэд толгой дээрээ залчихаад өөрсдөө цаад талд нь нуугдаад байх юм.

Avatar

Зочин 2021-09-21 66.181.161.103

Tegeed ta nariin ardchilsan nam yu hiisiin bitgii hudlaa hutsaldaa yronhiilogchiin ajliig dugneh boloogui bn 6n jiliin daraa olon yum shalchigna.

Avatar

Зочин 2021-09-21 193.81.42.122

Alsiin haraa baih yostoi shuu dee. Yamarch uls oron hetiin bodlogotoi baij orshin togtodog jamtai.

Avatar

Зочин 2021-09-21 202.9.40.174

Тэр алсын хараа гээд байгаа зүйл нь хэзээ ч үл гүйцэлдэх, хоосон мөрөөдлийн жагсаалт

Avatar

Зочин 2021-09-21 202.126.89.140

МОНГОЛЧУУД ӨНӨӨДӨР ЗАСАГ ТӨРӨӨ БУРУУТГАН ДООР ДЭЭРГҮЙ СОШИАЛААР ХИЙ ШУУГИЖ НОЦОЖ БАЙНАА….ЭЦСИЙН ЭЦЭСТ МОНГОЛЧУУД ТИЙМ Л АМИНДАА БА ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ БАЙСЫН БОЛ ЗАСАГТАЙ ЗАСАГГҮЙ ӨӨРСДӨӨ БОСООД ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ АЖИЛЛАХ НЬ ЯАСЫНДЭЭ ⁉️ ХУДЛАА НЭГ ХЭСЭГ НЬ ХИЙ СОШИАЛЧИД, НӨГӨӨ НЬ ХЭСЭГ НЬ ЗАСАГ ОГЦРУУЛЖ АЛБАН ТУШААЛ ГОРИЛОГСОД ‼️ АРДЧИЛАЛЫНХАН БАЙГААД Ч ЯЛГААГҮЙ БАЙДАЛ ДОРДОНО…‼️

Avatar

Зочин 2021-09-21 202.126.94.99

МАН-г энэ дампуу засагтаа нь татан буулгаж, хариуцлага тооцох хэрэгьэй болсон!!! Евчлел, тугжрэл, унэ еселт, ядуурал хирээс хэтэрч бух тувшинд дампуурал болж бн!

Avatar

Зочин 2021-09-21 66.181.179.221

Элдвээр муулж байгаад огцруулчихвал арайхийж олж авчихаад буцааж хураалгасан үйлдвэрүүд, орд уурхайнуудын лицензээ эргүүлж төрөөс хурааж авах нөхцөл бүрдэх гээд байгаа юм, энэ муу Хүрэлсүх, Занданшатар, Оюун-Эрдэнэ нартай тооцоо хийнэ дээ, тэр цагт.

Avatar

Зочин 2021-09-21 202.9.40.36

Танай сайт битгий хуцаа. Боломж гарвал гадаадынхантай нийлээд улсаа хохироож мэдэх улсууд. Ямар ч үед төр засгаа улсаа хүндэлдэг ёс байна. МАН засаг барихаар л монгол улсыг газар доор орртол муулдаг АН-ынхныг хэзээ ч дахин толгой өндийлгөу болохгүй. Тэд улс орны эдийн засгийг сүйрүүлсэн. Ажил хийж байгаа хүмүүст алдаж онох юм байна. Та нар битгий алдаан дээр нь дөрөөлж баярлалд хамгийн муухай улсууд чинь та нар шүү дээ

Avatar

Үхсэн хойноо 2021-09-21 202.126.88.233

Чамайг МАН чинь юугаараа гийгүүлсэн юм бэ? Их сайндаа одон медөль хэмээх будагтай төмрөөр л хуурсан шүү дээ.Чааваас гэж.

Avatar

зочин 2021-09-21 103.229.122.183

дарга нараа ямар муухай бичдэг юм бээ. магтаачээ. ийм муухай юм унших хэрэггүй шүү моголуудаа

Avatar

Зочин 2021-09-21 202.21.119.138

тэр тарвагын алцайгаад зогсож байгааг хараач хажууд нь генералын хүү номхон зогсч бна ийм л ёс суртахуунтай хүн засаг тэргүүлж бна харьцангуй юм үзээгүй залуу бацааныг тавиад Монгол эх орон минь мөлхөх болж бна шүү. Бензинч үгүй боллоо

Avatar

Зочин 2021-09-21 202.126.90.49

KEKW. News ийхэн муу BASED гарууд 🙂

Avatar

Зочин 2021-09-21 202.126.90.94

Сонгууль эхэлсэн гээд захиалгат бичвэрүүд нэмэгджээ хэхэ. Алдаа оноо бий л байх. Оюун Эрдэнэ ч харин бусдыгаа бодвол бодлого, зорилго яриад, түүндээ тэмүүлээд яваа харагддаг шүү.

Avatar

Зочин 2021-09-21 66.181.181.28

Тэнэг пялдага аа хэн ч сайхан юм яриад бvлтрээд байж чадна за юу. Гол нь vр дvн хэрэгтэй. Энэ юмны vнэ ханш чамд нелеелдеггvй юм байна л даа

Avatar

Зочин 2021-09-21 64.119.21.214

гараад хар малаа бөөн стресс өвчин зовлон татвар хяналт айлгасан нэхсэн дарамталсан

Avatar

Зочин 2021-09-21 66.181.190.12

Урд хойдхоо нөх гээд байгаа юму? хэдэн жил ингэж гэлдэрхийн с да. Цогцоор нь шийдэх зөвөө Хүрэлсүх Оюун-эрдэнийг би лав дэмжиж байна. Ямар ч байсан урагшаа харсан ажлуудаа дуусгаад энэ их хар пр-г дийлэхгүй унавал одоо яахуудээ тэгээд

Avatar

Зочин 2021-09-21 103.57.93.94

Л.Оюун-Эрдэнэ дурак энд тэнд шоунд оролцдож, хөдөө тэнүүчилдгээ зогсоож, түлш шатахуундаа анхаараачээ.

Avatar

Зочин 2021-09-21 122.201.31.146

ЗГ ОГЦОР, УИХ ТАР! 1050 нас барсан. 600000 хүн ковидын халдвар авсан. Эдийн засаг унасан, 3 өндөрлөг популизмаар ажлаа зогоож байна.

Avatar

Зочин 2021-09-21 66.181.178.123

ХЯТАДААС БУСАД ОРОНД БҮГД Л БУУРАЛЛТАЙ БАЙГАА БИЗДЭЭ МЭДЭЭГЭЭ САЙН ҮЗЭЭ ХӨӨ ТӨРИЙН ТӨЛӨӨ ОГОТНО БООЖ ҮХНЭ ГЭГЧЭЭР УРДАХИ АЖИЛАА Л ХИЧЭЭ

Avatar

Зочин 2021-09-21 202.126.90.25

хүрэл сүх оюунэрдэнэ зандка нарч самарч дууслаадаа

Avatar

Зочин 2021-09-21 66.181.190.214

Tsynh barigch dylzengyydig tord gargasni lai shyy dee. Ajil hiij chaddag hymyysee bygdig ni shahaad gargachihsan odoo bie bieniigee hoorgood poprood syyj baital uls maani hetsyydlwe

Avatar

тэрэг 2021-09-21 59.153.112.189

Ердийн хөсөгөө ашиглая, үхэр тэрэг, морин тэрэг, тэмээн тэрэг

Avatar

Зочин 2021-09-21 66.181.178.123

БИТГИЙ х** ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА БЕНЗИН ТҮЛШ ХУВЦАС ХУНАР ХҮНСНИЙ НОГОО ГЭЭД БҮГДИЙГ ХИЙЖ ТАРЬЖ ОЁЖ ЧАДАХГҮЙ ХЭВТЭЖ ЭНЭНЭЭС ИЛҮҮ ЯАХ БАЙСАН ЮМ БЭ ЭНЭ ХИЛ ГААЛЬ ТҮЛШ БЕНЗИН БОЛ ЗҮГЭЭР ТОМ ХӨРШҮҮДИЙН ДААЖИГНАЖ БАЙГАА ХЭЛБЭР ЮУН АЗААР НЕФТ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭ ЭХЛҮҮЛЖ ЧАДСАН ЮМ БЭ ХЭДЭН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИАД ЭХЭЛСЭН ЮМ БЭ БИД ӨӨРСДӨӨ ЯМАРЧ НӨХЦӨЛД ХЯМАРХААРГҮЙ ҮЙЛДВЭЖИСЭН БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭДГЭЭ ЯСАНДАА ТУЛТАЛ ОЙЛГОЖ АВМААР ЮМ ЭНЭ ЦАГ ҮЕ ҮНЭХЭЭР МАНАЙ МУУ ЖИЖИГ МОНГОЛ БИТГИЙ ХЭЛ БҮХИЙ Л ДЭЛХИЙГЭЭ

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2021-09-21 66.181.178.123

ДЭЛХИЙГГЭЭРЭЭ ХЯМАРЧ БАЙНА ӨМХИЙ ТЭНЭГ АНЫ НОВШНУУД ТҮҮХИЙ ЭДИЙН БААЗ УЛС БОЛГОЧИХООД ПАД ТРАКТОРООР БУУЦАЙ ТАРЬЖ АМЬДРУУЛНА ГЭСЭЭР ЭНЭ УЛСЫГ ДАМПУУРУУЛАА БИЗДЭЭ ҮНЭНДЭЭ АРДЧИЛАЛ ЭХЭЛСЭН ОН ЖИЛҮҮДЭД ТОМ ХЭМЖЭЭНИЙ НЭГ Ч ҮЙЛДВЭР БОСООГҮЙ ШҮҮ СҮҮЛИЙН ҮЕД Л ЦЕМЕНТ БЛОКНЫ ҮЙЛДВЭР БОССОН БАЙХ АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙГ ОЙЛГОМООР ЮМ ДАА ХЭРҮҮЛЭЭ АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ОЙЛГООД ЯАХ ВЭ ДЭЭ

Avatar

УИХ ыг тараах шаардлагатай 2021-09-21 202.21.108.47

МАН Монгол хүн бүрийн эрүүл мэнд амь насаар тоглочихлоо, ААН болгоны , айл өрх бүрийн ажил амьдралыг самарлаа. Одоо УИХ тарж ахин сонгууль явуулж Төрийг бүхэлд нь өөрчлөх ганц л вариант байна, өөрөөр бол эргэлт буцалтгүй сүйрлийн замдаа орлоо.

Avatar

Зочин 2021-09-21 103.26.195.100

Tiimee mongoliin emgeneliig yag l zuv dugnej bichsen bn avilgatai temtsehiin tuld hamaatan sadan ah duu neg nam naiz nuhud gej yalgalgui hatuu shiruun temtsliig urnuuleh estoi manai udirdagch nart tiim zorig zurhi,husel ermelzlel bn uu,avilga gedeg gazar avah yam bol yund hurgedgiig Afganistanii zasag haruulj bn,hamgiin suuliin ueiin zevsgeer zebseglesen 300000 huntei armi yaagaad mash bogino hugatsaand 80000 huntei tabanuudad buuj uguud yalagddagiig yaruu todoor haruullaa,erih barigchid anhaar

Avatar

Зочин 2021-09-21 66.181.160.80

хогын сайт хогын юм бичнээ

Avatar

zochin 2021-09-21 103.29.144.172

sputnik oruulj ireed 2 tung todorkhoi khemjeenii tolbortei khiisen bol baidal iimd khyrekhgyi baisan gej mergejliin khyn khelj baikh yum. Erkh medeltnyyd tootsooloogyi yum baikh daa

Avatar

Зочин 2021-09-21 103.26.195.100

naad vaktsiniig chini delhiin eruul mendiin baiguullaga huleen zuvshuuruhgui baigaa malaa ;chi uuruu ter orosdoo ochij hiilge

Avatar

Зочин 2021-09-21 202.21.108.47

Одоо даанч хожимдсон, байдал маш муу болж ирлээ.

Avatar

Зочин 2021-09-21 192.82.78.220

Энэ ДАНКАР ОЮУЭРДЭНЭ МАН-ыг ч алж бнда. Гэхдээ луухай Л.ЭНХ-АМГАЛӨН ерөнхий сайд бол биш шүү.Б.Жавхлан ерөнхий сайд хийвэл арай дээр

Avatar

Монголчууд азгүй Ард түмэн 2021-09-21 192.82.77.90

Энэ зурган дээр байгаа 6 нөхөр гэхэд улсын Ерөнхийлөгч, ЕС, УИХ дарга бусад дарга хийх хэмжээнд арай л хүрээгүй хүмүүс шүү дээ. Уучлаарай та нарыг муу хэлж байгаа юм биш. Бодит үнэн ийм байна.

Нам дотроо яаж хор найруулж, дэвшиж эрх мэдэлтэй болохоо бус

Яаж улс орноо авч явах, улсаа хөгжүүлэх, удирдах Ард түмнээ жаргаах тал дээр олон жилээр бэлдэх хэрэгтэй бус уу ??

Avatar

Зочин 2021-09-21 202.126.89.72

Ард түмнээс вакцин харамладаг хүн хэн бэ?

Avatar

Зочин 2021-09-21 66.181.160.80

Hund ued bolomjooroo ajillaj baigaa bodoj baina AN odiid tor barij baisan bol gej bodhoor bas l hestuudee

Avatar

зочин 2021-09-21 64.119.26.79

за-сс битгий тэнэгтээд бай

Avatar

Зочин 2021-09-21 103.26.195.100

ugaasaa daunii sindromtoi hun tegj boddog yam

Avatar

Монголын нийгмийн эмгэнэл 2021-09-21 202.21.100.210

Популизм дуртай нүүдэлчин ард түмэн амархан юмыг мартах юм даа. Энэ зургаан нөхөр Монголд ингэж алхан харин япон герман Солонгост яах бол………………………………..

Avatar

Зочин 2021-09-21 91.149.252.40

buhel buten uls oron baij benzingui bolchood suuj baidag. ene namiig songoson humuusiin amidral ene uvul yaana daa. ideh nogoo bitgii hel guril chin benzingui bol tasardiim sh dee

Avatar

поп 2021-09-21 66.181.161.58

Энэ дотор улс удирдаад аваад явах стратегич алга даа.Попуудыг сонгохоор ийм байдаг юм Бараг Миеэ дээр байж

Avatar

Зочин 2021-09-21 202.126.88.193

80 МЯНГАН ХҮН ӨВДСӨН ГЭВЭЛ НЭГ ХҮНИЙ АРД 10 ХҮН БАЙДАГ ГЭЭД ӨӨРСДӨӨ ТООЦООД БАЙСАН НИЙТ 800 МЯНГАН ХҮН ХАЛДВАРТАЙ БАЙНА ГЭСЭН ҮГ. 4 ХҮНИЙ НЭГ ХАЛДВАР ТЭЭЖ БАЙНА. ЧАНАРТАЙ ВАКЦИНЫ ЗАХИАЛГААС ХЭДХЭН ТӨГРӨГ ХАРАМЛАСНЫ ГОР ГАРЧ ХЭДЭН 10 ИХ НАЯДААР ХОХИРЧ АЖИЛ АМЬДРАЛАА УТГААНЬ АЛДАВ. АЛМАЙ ЧОНО ЯАСАН ГЭДЭГ ҮГ БАЙДЫН ГЭНЭ ЛЭЭ ДЭЭ. ЖИНХЭНЭ АЛМАЙРЧ АЛГУУРЛАЖ БАЙГААД ИХ ГҮРНҮҮДИЙН БУУНЫ ОВОО ХАРААНД БУЛТАЖ ЧАДАХААРГҮЙ ОРОВ.

Avatar

Равдан 2021-09-21 103.26.194.137

ЭНэ ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ БОЛЖЭЭ

Avatar

Энэ нөхөр бол хэрэггүй юм байна. 2021-09-21 202.21.100.210

Сөрөг хүчин гэж үхлүүт байхад яах ч билээ. Х.Батулгыг У.Хүрэлсүх нэг удаа ашиглаж АН газарт хэвтүүлсэн одоо шинэ МАН-ын дарга нөгөөл Х.Баттулгыг дахин ашиглаж АН-г шороонд булж эхэллээ. Энэ засгийн газрын алдааг засаж залруулах ямар хүч өнөөдөр монголд алга

Avatar

Зочин 2021-09-21 202.9.47.61

odoo batzandangaa gadaad bodlogyn zvblvheer abna.hero ahygaa heblel medeelelPR hariutssan zvblvhvvrvv abaad alsyg haraad daraagyn Wango bolno.

Avatar

Зочин 2021-09-21 103.57.94.161

дандаа хар бичиж байхын… ийм асуудал байнга л гарч байдаг шинэ зүйл ердөө ч биш….аль ч засгийн газар ийм асуудалтай нүүр тулж л байдаг … энэ бол амьдрал…

Avatar

Зочин 2021-09-21 66.181.190.12

Цогцоор нь шийдэх алсын хараа хэрэгтэй. Урд хойд хормоогоо нөхөж дахин хэдэн жил далдагнамааргүй байна. Оюун-Эрдэнэ сайдыг дэмжиж байна.

Avatar

Зочин 2021-09-21 66.181.187.206

Шоучин тэнэг шоудсаар байгаад л дуусна

Avatar

hyatad hel amjij suraarai 2021-09-21 103.229.120.233

durvej amjaagui bga bol ta nar zovj uhne dee geed l helchii

Avatar

Зочин 2021-09-21 193.110.95.34

30 жилээр алсыг хардаг хүмүүс 3 өдөрийн ойрыг бас харж чаддаггүй юм байнаа агуу удирдагчтай улс юмаа 30-100 жилээр алсыг харж ажил амьдралаа хийдэг.

Avatar

Зочин 2021-09-21 192.82.83.147

хэрлэн гээд мангар юмыг ажлаас нь халаач

Avatar

зочин 2021-09-21 64.119.26.90

Буцаад үхэр тэргэн дээ марш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж