Японы 108 настай ихрийг Геннисийн номд бүртгэв

Хуучирсан мэдээ: 2021.09.21-нд нийтлэгдсэн

Японы 108 настай ихрийг Геннисийн номд бүртгэв

Японы 108 настай ихрийг Геннисийн номд бүртгэв

Хорвоо дээр мэндлээд 107 жил, 300 өдөр амьдарч буй япон улсын ихэр эгч дүүс Үмено Сумияма, Коме Кодама нарыг хамгийн өндөр настай ихрээр Геннисийн номд бүртгэн авлаа.

Тэднээс өмнө энэ тодорхойлолтыг Японы Кин Нарита, Гин Кание нар эзэмшиж байжээ.

Үмено, Коме хоёр 1913 оны арваннэгдүгээр сарын 5-нд Шодошима арал дээр мэндэлсэн гэнэ. Хөршүүд нь тэднийг маш найрсаг, сайхан сэтгэлтэй гэж тодорхойлжээ. Мөн Японы уламжлалт ахмадын баярын өдрөөр тэднийг Геннисийн номд бүртгэгдсэн нь бэлгэ дэмбэрэлтэй сайхан үйл явдал болсон тухай ойр дотнынхон нь баярлаж байгаа аж.

Тэд өдгөө японы өөр өөр муж дахь асрамжийн газруудад аж төрдөг бөгөөд цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх шалтгаанаар албан ёсны гэрчилгээг нь гардуулж өгөлгүйгээр асрагч нарт нь илгээжээ.

Өмнө нь Кин, Гин хоёр 107 жил, 175 өдөр амьдарснаараа дэлхийн хамгийн өндөр настай ихэр болж байв. Гэвч Кин 2000 оны нэгдүгээр сард нас барж, Гин дараа жил нь 108 настайдаа нүд анисан юм.

Сонирхуулахад, дэлхийн хамгийн өндөр настай хүн бол Японд амьдардаг 118 настай Кане Танака юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж