Тамирчид нь улс төрөөс, улстөрчид нь спортоос амбицаа тат! | News.MN

Тамирчид нь улс төрөөс, улстөрчид нь спортоос амбицаа тат!

Тамирчид нь улс төрөөс, улстөрчид нь спортоос амбицаа тат!

Тамирчид нь улс төрөөс, улстөрчид нь спортоос амбицаа тат!

Филиппиний алдарт боксчин Мэнни Пакьяо улсынхаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн нь спортын салбарт шуугиан дэгдээв. Тэрбээр ийн шийдвэрлэснээсээ их спортоос улс төр рүү урвасан тамирчдын жагсаалтыг нэгээр нэмэгдүүллээ.

Түүнээс өмнө улс төрд хөл тавьж, улсынхаа ерөнхийлөгч болтлоо “дэвшсэн” зургаан тамирчин бий.

  • Боксын тамирчин Иди Амин (Уганда улсын ерөнхийлөгч 1971-1979)
  • Регбигийн тамирчин Еамон де Валера (Ирланд улсын ерөнхийлөгч 1959-1973)
  • Самбо бөхийн тамирчин Х.Баттулга (Монгол Улсын ерөнхийлөгч 2017-2021)
  • Хөлбөмбөгийн тамирчин Ахмед Бен Белла (Алжер улсын ерөнхийлөгч 1963-1965)
  • Хөлбөмбөгийн тамирчин Жорж Веа (Либери улсын ерөнхийлөгч 2018-одоог хүртэл)
  • Хөлбөмбөгийн тамирчин Валдон Довиёого (Науру улсын ерөнхийлөгч 2007-2011)

Энэ бол тамирчнаас Төрийн тэргүүн болсон хүмүүсийн нэрс. Сайд, дарга болсон түмэн буман жишээ дэлхийн спортод бий. Энэ жишиг Монголыг ч тойрсонгүй, Б.Бат-Эрдэнэ, дархан аварга А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар, сүмогийн Кёкүшюзан Д.Батбаяр гээд спортын дэвжээгээ улс төрийн тайзаар сольсон тамирчин цөөнгүй. Улс, аймаг, сумын цолтой 10 гаруй бөх орон нутагтаа Засаг дарга хийгээд явж байна.  Жишээ нь, Булган аймгийн Засаг даргаар Б.Ариун-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар гэх мэтчилэн.

Нөгөөтэйгүүр их спортыг улс төрийн карьер, эрх мэдэл хүрэх гишгүүрээ болгох сонирхолтой улстөрчид бий.  Товчхондоо, Монголын улс төр, спортын салбар нэг хөнжилд хэдийнэ орсон.  Тамирчид нь төрийн ордонд тухлаж, улстөрчид нь спортын ордонд төвхнөх нь эрүүл үзэгдэл яавч биш. Улс төр, спорт цус ойртохын хэрээр төр чадамжгүйд хүрч, спорт хэрүүл талцалын үүр уурхай болж хувирав. Хамгийн сүүлийн жишээ, боксын холбооны бохир хэрүүлийг хэлж болно.

Монголын спортын холбоодыг улстөрчид атгадаг гэхэд буруудахгүй. Учир нь тэд баян, мөнгөтэй бас эрх мэдэлтэй учраас спортын холбоодоо тэдэнд найр тавин өгөхөөс өөр аргагүйд хүрдэг.

  • Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан /БСШУ-ын сайд асан/
  • Боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар /Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд/
  • Буудлагын спортын холбооны ерөнхийлөгч Н.Энхболд /УИХ-ын гишүүн/
  • Волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Чингарьд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын туслах асан Ц.Чингарьд/
  • Даамны холбооны ерөнхийлөгч А.Ундраа /УИХ-ын гишүүн асан/
  • Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга / Шинэ намын орон нутаг хариуцсан дэд дарга/
  • Триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй /НИТХ-ын дарга асан/
  • Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ /УИХ-ын гишүүн асан/
  • Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд /УИХ-ын гишүүн асан/
  • Тулааны урлаг, тулалдааны спортын зөвлөлийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Цогтбаатар /УИХ-ын гишүүн/ нарын нэрлэж болно.

Уг нь улс төр нь улс төрөөрөө спорт нь спортоороо явбал гоё. Шулуухан хэлэхэд тамирчид нь улс төрөөс, улстөрчид нь спортоос амбицаа тат!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зөв 2021-09-21 66.181.182.139

Маш зөв. Цааш ухвал бүр ноцтой олон юм гарч ирнэ. Биеийн тамир спортын тухай хуулиар нь хүртэл оролдож тоглож байна. Тэдэнд үйлчилдэг гар хөлүүд ч спортын салбарт шигдсэн.

Avatar

Зочин 2021-09-21 109.70.100.25

! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-21 202.126.94.99

Маш зев гарчиг байна. Улс терчид боловсролоос бас савраа татмаар байнаа!!!

Avatar

Зочин 2021-09-21 202.9.41.25

Тамирчин ….Гэмт хэрэгтэн болох нь 1990 оноос хойш батлагдсан зүйл..Бүх л гэмт хэргийн бүлэглэл..тамирчид байдаг. Харин тамирчдыг татвар төлөгчдийн мөнгөөр төр ивээн тэтгэдэг…Хариуд нь тэд ард түмэнээ дарамталж улс төрчид , бизнесийн бүлэглэлд зүтгэдэг

Avatar

Бүү сонго 2021-09-21 67.81.184.102

Биеийн хүчнийхэн оюуны болон удирдах хүчгүй төрдөг

Avatar

mgl hunees zgr zaigaa bariad lam shig amidar 2021-09-21 103.229.120.233

mgld hunii bichsen btgai hel oilgodog hun uldsiimuu

Avatar

zochin 2021-09-21 103.111.68.3

Энэ ч зөв шүү.

Avatar

Irgen 2021-09-21 192.82.76.58

Mulguu um bolj bainadaa heerhii. Tur, sportiin mergeshsen erdemted baimaar l um…

Avatar

zochin 2021-09-21 139.218.63.183

ern tamirchidn uls turuus garchuul taarna sain ajilj bgaa negch tamirchin alga odoogiin baidlaar bolovsroltoi humuusee eruusuu demjihgui yum nuguu hedn munggui bolhoor uls turluu orchij chadahgui iim hogiin baidliig solih songuulidaa uur hlult hiih heregtei dandaa popuud sportiinhon hulgaichaar duurlee

Avatar

БУРУУ & БУЗАР & МУУ БҮХЭН НЬ ДИЙЛДЭГ МОНГОЛ ‼️ 2021-09-21 202.126.89.140

БУЗАР БОДОЛ, БУЗАР ҮГС , БУЗАР ҮЙЛ , БУЗАР БИЗНЭС , БУЗАР ТӨР…..БУЗАР БУЗАР БУЗАР БУРУУ МУУ МОНГОЛ ‼️

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж