АМГТГ шатахууны нөөцтэй гэж худлаа хэлжээ!

Хуучирсан мэдээ: 2021.09.21-нд нийтлэгдсэн

АМГТГ шатахууны нөөцтэй гэж худлаа хэлжээ!

АМГТГ шатахууны нөөцтэй гэж худлаа хэлжээ!

Сүүлийн хоёр хоногт жижиглэнгийн шатахууны худалдааны хомсдол үүсч, Ашигт малтмал газрын тосны газрын 21 хоногийн нөөцтэй гэх мэдээлэл худлаа болж таарав. ШТС-уудаар бензин хайж тэнүүчилсэн жолооч нар бухимдаж, Засгийн газар импортлогчидтой Төрийн ордонд шатахууны нийлүүлэлтээр уулзалт хийж буй юм.

Ургац хураалт, өвөлжилт гээд намрын их ажилтай зэрэгцээд шатахууны хомсдол нүүрлэсэн нь эдийн засгийн хувьд маш муу мэдээ.

Тиймээс Засгийн газар болон импортлогчдын уулзалтаар ямар шийдэл гарах нь анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шатахууны үнийг чөлөөлөх үү, эсвэл татвар, татаас дэмжлэгээр үнийг барих уу, бүр тусгай зөвшөөрлийг цуцалж хүссэн хүн болгонд нээлттэй болгох уу.  Монголын Засгийн газарт ийм л гурван шийдэл байна.

Тайлбар:  “Нефть Хим Сервис” ХК-иас Монголын талд ирүүлсэн шаардлагаМонгол Улс шатахуун үйлдвэрлэгч биш импортлогч. Шатахууны 90 хувийг ОХУ-аас оруулж ирдэг.  Үүний дийлэнхийг нь “Роснефь” болон “Нефть Хим Сервис” эзэлдэг.  Тус компанийн зүгээс өнгөрсөн наймдугаар сард Монголын импортлогчдод хандан анхааруулга, сануулга албан бичгээр хүргүүлсэн байдаг.

Тодруулбал “2021 оны тавдугаар сараас хойш ОХУ -ын зүгээс моторт бензин нийлүүлэхэд хүндрэлтэй болж байгааг дуулгая.  ОХУ-ын ихэнх мужид Covid-19 вирусийн улмаас шатахууны хязгаарлалт үргэлжилж байна. Автомашины бензин нийлүүлэх асуудлыг ОХУ-ын Засгийн газар тусгай хяналтад авч, Холбооны монополийн эсрэг албанаас хэдэн сарын турш арга хэмжээ авсан хэдий ч байдал дээрдсэнгүй.  “Нефть Хим Сервис” компанид төрөөс шууд тушаал өгч буйг импортлогч та бүхэн сайн мэдэж байгаа.  Монголын зах зээлд автомашины бензин нийлүүлэх үнээ өсгөхөөс өөр аргагүй боллоо” гэх утга бүхий албан бичгийг тус үйлдвэрийн Санхүүгийн захирал  А.В.Белых ирүүлжээ.

Нефть импортлогчдын зүгээс энэхүү албан бичгийг Засгийн газарт хүргүүлэхдээ өндөр үнээр шатахуун худалдан авахаас өөр аргагүй  болсон, цаашид дотоодын зах зээлд үнэ өсөхөд хүрч магадгүй талаар  анхааруулсан боловч Засгийн газар, яам агентлагаас ямар нэгэн хариу өгөөгүй аж. Үүнээс болоод наймдугаар сард импортлогчид шатахууны татан авалтаа хийгээгүй аж.  Тиймээс Монгол Улс шатахууны нөөцгүй болсон тул ийнхүү хомсдолд орохоос өөр аргагүй болсон байна.

Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-аас АИ-92 шатахууны нөөц хангалттай байгаа учраас аж ахуй нэгжүүд үнэ нэмэхгүй гэдэг мэдэгдлийг есдүгээр сарын 14-нд өгөх үед  Монголд шатахууны нөөц аль хэдийнэ дууссан байжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж