"Алба хаагч мансуурсан нь тогтоогдож, ажлаас нь халсан"

Хуучирсан мэдээ: 2021.09.21-нд нийтлэгдсэн

"Алба хаагч мансуурсан нь тогтоогдож, ажлаас нь халсан"

"Алба хаагч мансуурсан нь тогтоогдож, ажлаас нь халсан"

НЭМЭЛТ:

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа О.Амарсанаа тайлбар мэдээлэл өгөхдөө “Орхон аймаг Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын хоёрдугаар тасгийн харуулын цагдаагийн дэд ахлагч З.Мөнх-Эрдэнэ 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаа тараад албаны дүрэмт хувцастайгаа явж байхдаа бусадтай нийлж мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоодсон. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байна. Алба хаагчийг албан шаардлагаар ажлаас халах тушаал гарсан” гэв.

"МАНСУУРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ АЛБА ХААГЧИЙГ ШАЛГАЖ БАЙНА"

Цагдаагийн албаны хувцастай иргэн хар тамхи хэрэглэж байж болзошгүй зураг өчигдөр /2021.09.20/ орой цахим орчинд цацагдсан. Тухайн зурагт цагдаагийн алба хаагч хууль бус үйлдэл хийж байх үеэрээ нэгэн иргэнтэй видео дуудлага хийж байгаа үеийн зураг бөгөөд санаатайгаар задарсан байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм. Олон нийтийн зүгээс энэ асуудалд анхааруул хандуулж байгаа бөгөөд хэрэв болсон үйл явц үнэн бол ямар хариуцлага тооцох нь анхаарал татаж байгаа юм.

Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Алба хаагчтай холбоотой асуудлаар шалгалт хийж байна. Тухайн зураг дээрх алба хаагч мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй учир мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор ямар хариуцлага тооцох эсэх нь тодорхойгүй. Цагдаагийн ерөнхий газраас энэ асуудлыг шуурхай хэлэлцэж, олон нийтэд тайлбар мэдээллийг бичгээр хүргэнэ” гэлээ.

Ямартай ч тус зураг дээрх хүн цагдаагийн байгууллагад ажилладаг бөгөөд хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Харин хариуцлагыг хэрхэн тооцох нь чухал гэдгийг иргэд цахим хуудастаа бичиж байна. Албан бус мэдээллээр тус алба хаагч Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт ажилладаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж