Солонгосын алдарт поп хамтлаг "BTS" энэ оны НҮБ-ын ерөнхий чуулганд гурав дахь жилдээ оролцож, үг хэлэхээс гадна ая дуугаа өргөсөн нь энэ долоо хоногийн хамгийн анхаарал татсан үйл явдлуудын нэг байв. Тухайлбал, "BTS" хамтлагийн үг хэлэх, үзүүлбэр үзүүлэхийг "Youtube" суваг дээр сая гаруй хүн үзжээ.
Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаар чухалчлан үзэж, улс орон бүр энэ асуудалд анхаарлаа хандуулж буй энэ үед "BTS" хамтлагийнхан үг хэлэхдээ өсвөр насныхан болон залууст цаг уурын өөрчлөлтөөс дижитал харилцан уялдаа холбоо руу шилжин итгэл найдвар, хүч чадалтайгаар ирээдүйгээ бүтээхийг уриалжээ. Мөн тэд хоёр жил гаруй хугацаанд цар тахлаас болж боломжууд нь хязгаарлагдаж байгаа шүтэн бишрэгч нартаа санаа зовж байгаагаа илэрхийлж, энэ хугацааг ашиглан бие биетэйгээ илүү гүн харилцаа холбоо тогтоож, сурч боловсрохыг зөвлөж, залуу үе ирээдүйд эерэг, эрүүл харилцаа бүтээх чадвараараа манлайлна гэжээ.
Үүнээс өмнө "BTS" хамтлаг 2018 онд анх НҮБ-ын ерөнхий чуулганд оролцож, өөрсдийгөө дэлхийд танилцуулж байв. Тэгэхдээ хамтлагийн ахлагч RM Unicef-тэй хамтран компанит ажил эхлүүлснээ онцлон хүмүүст өөрийгөө хайрлахыг уриалан үг хэлжээ.
Мөн тэд 2020 оны чуулганд дахин уригдаж, цахимаар үг хэлсэн байна. Тэгэхдээ хамтлагийн гишүүд цар тахлын нөхцөл байдлаас болж залуусын боломж хэрхэн хязгаарлагдаж байгааг онцолж, цаашид итгэл найдвараа алдахгүй эрч хүчтэй амьдрахыг уриалж байв.
Эх сурвалж: WASHINGTON POST CNN
Холбоотой мэдээ