Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзаж байна

Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор шатахуун импортлогчидтой өнөөдөр /2021.9.21/ хаалттай уулзахаар болжээ.

Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмалын газар, шатахуун импортлогчид зэрэг талууд оролцох бөгөөд өргөтгөсөн хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдал, авах арга хэмжээг хэлэлцэх аж. Өнгөрсөн долоо хоногт шатахуун түгээх станцууд АИ-92 шатахууныг 30 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд олгохгүй гэж байсан бол өчигдрөөс эхлэн ихэнх клонк АИ-92 болон АИ-95 шатахуун дууссан гэх мэдээллийг өгч байгаа юм. Зарим шатахуун түгээх станцууд АИ-92 болон АИ-95 олгож байгаа ч өөрсдийн гишүүнчлэлийн карт болон талонд үндэслэн олгож байгаагаас урт дараалал үүсээд байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдэл гаргаж есдүгээр сарын 14-нд Монгол Улсын шатахууны нөөц дунджаар 28 хоног байгаа. Иргэдийн дунд цуурхал гарч, хөөрөгдөл үүсч байна гэх тайлбарыг өгсөн. Гэвч өнөөдөр /2021.9.20/ нийслэлийн шатахуун түгээх станцуудад АИ-92 болон АИ-95 бензин орлого ирэхгүй байгаа гэх шалтгаанаар тасалджээ. Тухайлбал, төвийн болон гэр хорооллын захын 6-8 клонкоор ороход ганц нь л 20 мянган төгрөг дотор нэг удаа авах квот хүртэл тогтоож, удирдамж боловсруулсан байгаа юм. Тиймээс хэрэгцээнээс хамааралтай эрэлтийг хэрхэн тэнцвэржүүлэх боломжтой талаар Ерөнхий сайд холбогдох аж ахуй нэгж болон төлөөлөлтэй уулзах гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж