“20 мянган төгрөгийн хахууль авч, шатахуун зарсан түгээгчийг цагдаад мэдэгдсэн”

Хуучирсан мэдээ: 2021.09.21-нд нийтлэгдсэн

“20 мянган төгрөгийн хахууль авч, шатахуун зарсан түгээгчийг цагдаад мэдэгдсэн”

“20 мянган төгрөгийн хахууль авч, шатахуун зарсан түгээгчийг цагдаад мэдэгдсэн”

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад АИ-92 болон АИ-95 автобензин өнгөрсөн долоо хоногоос тасалдсан. Клонкуудаар явж бэлтгэсэн сурвалжлага мэдээллийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас асуухад “Нөөц хомсдоогүй. Хил гаалийн асуудлаас болж татан авалт буурсан. Үнэ нэмэхгүй гэдгийг удаа дараа хэлж байна” гэсэн. Гэвч хэлсэн үг, бодит нөхцөл байдал дээрх үйлдэл нь зөрүүтэй байгаад иргэд бухимдаж байна.

Иргэдийн зүгээс санаатайгаар шатахууны нөөцөө дарж, үнэтэй бензинээ шахаж байна гэж хардах хэсэг байгаа бол албаар үнэ нэмэх гэж зохиомол хомсдол үүсгэж байна гэсэн юм. Хэрэгцээг хангах бизнес эрхэлж буй аж ахуй нэгжүүд хуйвалдаж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллага шалгаж байгаа гэв. Тэгвэл бензин байхгүйг далимдуулж хувийн бизнес хийж буй хүмүүсийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас хянан шалгана гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулахад:

-Өчигдөр шалгагдсан компаниудын хувьд нөөцийн савандаа бага хэмжээний нөөцтэй байсан. Шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт шалгалт үргэлжилж байна. Шатахуун авахын тулд түгээгчид 20 мянган төгрөгийн хахууль өгсөн гэх нэр бүхий шатахуун түгээгүүртэй холбогдох хэргийг болон шатахууныг дамлан худалдаалж шаглаж байгаа гэх гомдол мэдээллийг авч, цагдаагийн байгууллагад хандсан. Зохиомол хомсдол үүсгэж, асуудал гаргасан аж ахуй нэгж болон хуулийн этгээдэд зохих хариуцлагыг тооцно. Мэдээж хууль хяналтын байгууллагаар шалгуулж, тогтоосны дүнд хариуцлага тооцно гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж