Шийдвэрлээгүй хэрэгтэй холбоотой 43 гомдол иржээ

Хуучирсан мэдээ: 2021.09.21-нд нийтлэгдсэн

Шийдвэрлээгүй хэрэгтэй холбоотой 43 гомдол иржээ

Шийдвэрлээгүй хэрэгтэй холбоотой 43 гомдол иржээ

Улсын ерөнхий прокурорын газраас 32 хэргийг хааж, хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Эдгээр хэрэг нь бүртгэлийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон тул ийнхүү хаасныг тус газраас мэдээлж буй.

Хаагдсан хэрэгт “Оrice” нэрээр хөгжмийн ертөнцөд танигдаж байсан иргэн М.Алтан-Оргилын амь насаа алдсан хэрэг багтаагүй болохыг тус газраас мэдээлэв. Хэргийг сүүлийн үед хаагдсан тухай мэдээлэл цацагдаад байсан юм. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийн талаар өнөөдрийн байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй боломжгүй гэдгийг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн.

Тус газраас олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 100 гаруй эрүүгийн хэргийг хянаж эхэлжээ. Эдгээр хэргийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс есдүгээр сарын 17-ны байдлаар 118 хэргийг хянаж, 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дээрх хэргүүдтэй холбоотой 43 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч шийдвэрлэсэн бол 31 иргэнтэй биечлэн уулзаж саналыг нь сонссон байна. Мөн шийдвэрлэгдээгүй үлдсэн хэргүүдэд анхаарч ажиллаж байгаа гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж