Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2543 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна. Үүнд,
- 1342 нь нийслэл хотод,
- 1201 нь орон нутагт бүртгэгджээ.
Энэ хугацаанд 4883 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол халдварын улмаас 21-80 насны 13 хүн нас баржээ. Эдгээр хүмүүсийн архаг хууч өвчин нь Covid-19 халдвартай хавсарсан байна. Өнөөдрийн байдлаар 21397 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 12329, хүндэвтэр 6729, хүнд 1959, нэн хүнд 380 хүн байна.
Холбоотой мэдээ