Space X: Жуулчид сансарт аюулгүй аялаад ирсэн нь ердөө эхлэл

Хуучирсан мэдээ: 2021.09.21-нд нийтлэгдсэн

Space X: Жуулчид сансарт аюулгүй аялаад ирсэн нь ердөө эхлэл

Space X: Жуулчид сансарт аюулгүй аялаад ирсэн нь ердөө эхлэл

Зургаахан сарын дотор сансарт нисэх бэлтгэл хийсний эцэст 60 метр өндөр пуужингийн хүчээр агаар мандлаас гарч, гурван өдрийн турш дэлхийг тойрсон жуулчид есдүгээр сарын 18-нд аюулгүй газардсан. Флорида мужийн далайн эргийн ойролцоо зөөлөн буусан тэд капсулаасаа гарч, инээмсэглэн хүмүүс рүү даллаж байв. Үүнийг "Space X" ердөө эхлэл гэж тодорхойлж буй.

Энэ удаагийн сансрын аялал олон талаараа онцлог бөгөөд анхдагч байлаа. Тухайлбал, Ричард Брэнсоны мэргэжлийн нисэгчтэй нислэг хоёр цаг, хагас, үргэлжилсэн ч агаар мандлаас бүрэн гарч чадалгүй, ердөө хагас жингүйдлийн байдалд хэдхэн минут болсон. Мөн Жефф Безосын мэргэжлийн нисэгчтэй нислэг 11 минут үргэлжилсэн ч агаар мандлаас дөнгөж цухуйн, гурван минут жингүйдээд эргэж буусан. Тэгвэл "Space X" компанийн зохион байгуулсан дээрх нислэгт нэг ч мэргэжлийн нисэгчгүй, зургаан сар бэлтгэл хийсэн дөрвөн энгийн иргэн оролцож, зориулалтын сансрын хөлгөөр дэлхийн тойрог замд гурван өдрийн турш аялаж, 72 цагийн турш жингүйлдэлд орсон юм.

Ийнхүү амжилттай сансрын аялал зохион байгуулсны үр дүнд тус компани аль хэдийн ирэх сар, жилүүдэд хөөргөх дараагийн хэд хэдэн баг жуулчидтай гэрээ байгуулаад амжжээ. Тэгэхдээ "Space X" компанийн аялал зөвхөн дэлхийг тойрох хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй бололтой. Тухайлбал, Японы тэрбумтан Юүсакү Маезава тэдний өдгөө хөгжүүлж буй хамгийн хүчтэй пуужин бүхий “Starship” хөлгөөр сарыг тойрон аялах захиалга хэдийн өгчихсөн байгаа юм. Мөн АНУ-ын сансар судлалын "NASA" агентлаг “Starship” хөлгийг саран дээр хүн буулгах даалгавартаа ашиглахаар хэлэлцэж буй.

Энэ мэтээр олон агуу амжилтад хүрч буй энэ компани цаашдаа дэлхийн тойрог замыг аж үйлдвэр, аялал жуулчлалын бүс болгон, сансрын аяллыг дундаж давхаргын хүмүүст хүртэл хүртээмжтэй болгох зорилготой. Ингэснээр Элон Маскийн компанийг колоничлох туйлын зорилгод хүн төрөлхтөн нэг алхамаар ойртох билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж