Тогтоол усанд дахин хүүхэд живж осолджээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Нугын тохой гэдэг газарт 13 настай хүү 2-3 метрийн гүнтэй ухсан карьерын тогтоол усанд осолдсон байна.
Ослын дуудлага өчигдөр /2021.09.20/ аймгийн Онцгой байдлын газарт өдрийн 13:48 цагийн үед бүртгэгджээ. Алба хаагчид талийгаач хүүгийн цогцсыг аймгийн цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Үүнээс нэг сарын өмнө Сэлэнгэ аймагт 12 настай хүү тогтоол усанд осолдож, харамсалтайгаар амь насаа алдаж байв. Тухайн үед хүү хонио хариулж явахдаа осолдсон болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлж байсан билээ.
Холбоотой мэдээ