Башёг тэргүүлж байсан Тэрүнофүжиг Дайэйшо ялав | News.MN

Башёг тэргүүлж байсан Тэрүнофүжиг Дайэйшо ялав

Башёг тэргүүлж байсан Тэрүнофүжиг Дайэйшо ялав

Башёг тэргүүлж байсан Тэрүнофүжиг Дайэйшо ялав

Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн ес дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2021.09.20/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Башёг тэргүүлэгч ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Дайэйшотой барилдаж, өвдөг шороодлоо. Нэг ч унаагүй байсан Тэрүнофүжиг давсан Дайэйшио барилдааны дараа “Тэрүнофүжид бүснээсээ атгуулчихсан бол надад ямар ч боломж олдохгүй байх байлаа. Харин би бүснээсээ атгуулалгүй сайн хамгааллаа. Барилдаанаа сайн санахгүй байгаа ч урагшаа зүтгээд зогсолтгүй дайраад л байсан” гэжээ.

Ийнхүү Тэрүнофүжи унаснаар бусад бөхчүүдэд ч боломж гарч ирлээ. Найман даваа, нэг унаатай түүний араас долоон даваа, хоёр унаатай Оношо, Мёогирюү, Окиноүми, Эндо нар удаалж байна. Бусад монгол бөхчүүдийн тухайд, Кирибаяама Б.Лхагвасүрэн(6-3), Хошорюү С.Бямбасүрэн (3-4-2) нар давж, Тамаваши Б.Мөнх-Оргил (3-6), Ичиножо А.Ичинноров (3-6), Чиёошома Г.Мөнхсайхан(1-8) нар өвдөг шорооджээ.

Хоолойн үрэвсэл нь хүндэрч Аки башёг өндөрлүүлсэн гэгдээд байсан Хошорюү хоёр өдрийн барилдаан өнжсөний эцэст эргэн ирлээ.

Д

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-21 185.31.175.207

==== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

зочин 2021-09-21 103.229.120.103

Хэн унаж хэн давах нь маньд ер нь ямар хамаа байна аа, Монголд энэ өөхөн бөмбүүлэйнүүдийг сонирхдог үе аль эрт дууссан ш дээ

Avatar

Зочин 2021-09-21 66.181.188.70

Сумо биш Жудогийн мэх хийжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж