Башёг тэргүүлж байсан Тэрүнофүжиг Дайэйшо ялав

Хуучирсан мэдээ: 2021.09.21-нд нийтлэгдсэн

Башёг тэргүүлж байсан Тэрүнофүжиг Дайэйшо ялав

Башёг тэргүүлж байсан Тэрүнофүжиг Дайэйшо ялав

Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн ес дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2021.09.20/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Башёг тэргүүлэгч ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Дайэйшотой барилдаж, өвдөг шороодлоо. Нэг ч унаагүй байсан Тэрүнофүжиг давсан Дайэйшио барилдааны дараа “Тэрүнофүжид бүснээсээ атгуулчихсан бол надад ямар ч боломж олдохгүй байх байлаа. Харин би бүснээсээ атгуулалгүй сайн хамгааллаа. Барилдаанаа сайн санахгүй байгаа ч урагшаа зүтгээд зогсолтгүй дайраад л байсан” гэжээ.

Ийнхүү Тэрүнофүжи унаснаар бусад бөхчүүдэд ч боломж гарч ирлээ. Найман даваа, нэг унаатай түүний араас долоон даваа, хоёр унаатай Оношо, Мёогирюү, Окиноүми, Эндо нар удаалж байна. Бусад монгол бөхчүүдийн тухайд, Кирибаяама Б.Лхагвасүрэн(6-3), Хошорюү С.Бямбасүрэн (3-4-2) нар давж, Тамаваши Б.Мөнх-Оргил (3-6), Ичиножо А.Ичинноров (3-6), Чиёошома Г.Мөнхсайхан(1-8) нар өвдөг шорооджээ.

Хоолойн үрэвсэл нь хүндэрч Аки башёг өндөрлүүлсэн гэгдээд байсан Хошорюү хоёр өдрийн барилдаан өнжсөний эцэст эргэн ирлээ.

Д

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж