АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены захиргаанаас гадаадын вакцинд хамрагдсан иргэдэд зориулан аяллын хориг, хязгаарлалтаа зөөлрүүлэхээр бэлтгэж байна. Ингэснээр өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын гадаадын иргэдэд тавьсан хязгаарлалтуудыг өөрчлөх гэнэ.
Гэвч Covid-19 халдварын эсрэг вакцин тариулаагүй хүмүүсийн хувьд АНУ-ын хил хаалттай хэвээр үргэлжилнэ. Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сараас гадаадын иргэдийн вакцинд бүрэн хамрагдсан баримт бичгийг үндэслэн нисэх онгоцонд суулгах журам боловсруулжээ.
Мөн гадаадын зорчигчид нислэгээс өмнөх гурав хоногт Covid-19 шинжилгээний сөрөг хариуг шаардана.
Эх сурвалж: CBS news
Холбоотой мэдээ