Монголын оюутны спортын холбоо/МОСХ/, Үндэсний БТДС-иас хамтран өчигдөр/2021.09.20/ Монголын оюутны спортын V наадмын хүрээнд "Оюутны биеийн тамирын боловсрол, спортын хөгжилт" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ҮБТДС-ийн эрдмийн танхимд хийлээ.
Судлаач оюутан:
1-р байр: “Спортын тэмцээний мэдүүлэг ба овог” ҮБТДС-ийн оюутан Д.Пүрэвбат, удирдсан багш, доктор Д.Баасанхүү
2-р байр: “Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын дасгал сургуулилт ба орчин нөхцөл тулгамдаж буй асуудал” ДХИС-ийн оюутан Т.Зулсар, удирдсан багш Х.Түвшинтөгс
3-р байр: “Тамирчин оюутнуудын бэлтгэлжилт ба ургал мэдрэлийн тогтолцооны онцлог” МУБИС-ийн оюутан Д.Сүхбат, удирдсан багш В.Лхамсүрэн
Судлаач багш:
1-р байр: “Мэргэжлийн тамирчинд тусгай хоолны дэглэмээр биеийн жинг нэмэгдүүлсэн нь: тохиолдлын цуврал судалгаа” С.Хулангаа (Магистрант), Х.Цэрэнвандан (АШУҮИС, Био Анагаахын Сургууль, Биеийн тамирын тэнхимийн багш, доктор), Ц.Сонинхишиг (АШУҮИС, НЭМС, хоолзүйн тэнхимийн зөвлөх багш, доктор)
2-р байр: “Оюутнуудын сурах сэдэл ба үнэт зүйлийн чиг баримжааг судалсан нь” Мон-Алтиус дээд сургуулийн багш Б.Балжинням
3-р байр: “Оюутан залуучуудын биеийн тамир, спортын сонирхлыг судалсан судалгаа”, ҮБТДС-ийн багш, магистр Э.Золжаргал, Хүний их эмч, дэд профессор Т.Баатар
Шалгарсан оюутан, багш нарт алт, мөнгө, хүрэл медаль гардуулан, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. Оролцсон оюутан, багш бүрт сертификат гардуулав. Энэхүү хурлын материалаар А-4 хэмжээтэй, 72 хуудас товхимол хэвлэн гаргав.
ЮНЕСКО-гийн 2015 оны арваннэгдүгээр сарын Ерөнхий бага хурлын 38 дугаар чуулганы тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн оюутны спортын өдөр”- хэмээн тунхаглан, олон улсын хэмжээнд тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.
Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), тухайн орны гишүүн холбоод, Засгийн газрын байгууллагууд, ИДС-иуд хамтран 2016 оноос эхлэн энэ өдрөөр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулан тэмдэглэх болсон. Өнгөрсөн хугацаанд Монголын оюутны спортын холбооноос (МОСХ) 2016 онд Ази тивийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион, долоон орны баг тамирчдыг оролцуулан явуулсан бол, 2017 онд Сайн дурын оюутны форум хийгдэн, 2018 онд манай улсын ИДС-ийн багш нарын спортын хэлэлцүүлэг болж, 2019 онд Универсиадын хичээл, спортын шинэ төрлийн үзүүлэх тоглолт явагдан, 2020 онд “Бид хамтдаа” уриан дор “Оюутны буухиа гүйлт”-ийн тэмцээнийг ҮЦХ-д хийн 19,920 метрийн зайд явуулсан билээ.
Холбоотой мэдээ