Франц улсад ажлын айлчлал хийлээ | News.MN

Франц улсад ажлын айлчлал хийлээ

Франц улсад ажлын айлчлал хийлээ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид  энэ сарын 15-20-ны өдрүүдэд БНФУ-д ажлын айлчлал хийж, хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар мэдээлэл солилцож, Дотоод хэргийн яамны Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын удирдлагуудтай уулзан, Хямралын удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх төслийн хүрээнд нийт 4 төрлийн 42 гал унтраах зориулалтын автомашин нийлүүлэгдэн,  холбогдох сургалт, дадлагыг эхлүүлээд байна. Дараагийн ээлжийн автомашинууд энэ сарын сүүлээр нийлүүлэгдэх юм.

Харин агаараас эрэн хайх, аврах нэгжид одоогийн байдлаар эрэн хайх, аврах ажиллагааны 2, сургалтын зориулалтаар ашиглах нэг нисдэг тэрэг нийлүүлэгдсэн бөгөөд энэхүү төсөл нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна.

Эдгээр төслүүд нь автомашин, техник болон нисдэг тэргийг нийлүүүлэхээс гадна аврагч, гал сөнөөгч, нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг сургаж, дадлагажуулах цогц хэлбэрээр хэрэгжиж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-21 124.158.66.192

Энэ нөгөө шинэ жилээр хошин шогчид намайг гомдоочихлоо гээд уйлаад байсан өвгөн мөн биз дээ

Avatar

Зочин 2021-09-21 185.31.175.207

* Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

иргэн 2021-09-21 202.21.109.58

тэр нэг хүүхнийг авгайд нь хэлээч эээ Ариун ы авгай нь маажиг даа…

Avatar

н**ш 2021-09-21 202.70.34.114

бас 1 хүүхэн заавал авч явна айн……………….

Avatar

Ард түмэн 2021-09-21 139.5.217.230

Техник тоног төхөөрөмжөө сайн эзэмшиж сураад , монголдоо ийм тоног төхөөрөмж хийдэг болоорой.

Avatar

Зочин 2021-09-21 139.5.218.143

Энэ Ариунбуян гэж нэг л их ярвайсан ихэмсэг хүн байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж