Нөхөн сонгуулийн жинхэнэ ялагч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2021.09.21-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуулийн жинхэнэ ялагч хэн бэ?

Нөхөн сонгуулийн жинхэнэ ялагч хэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хотын дарга Д.Сумъяабазар нарын тойрогт аравдугаар сарын 10-нд нөхөн сонгууль зохион байгуулна. Энэ удаагийн нөхөн сонгууль эрх баригч нам ч, Ардчилсан нам ч, бусад улс төрийн хүчнүүд ч ач холбогдол өгч буй.

Нэр дэвшигчдийн хувьд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж, сурталчилгаагаа эхлүүлээд буй. Covid-19-ийн цар тахлын үед хийж буй гурав дахь сонгууль бол УИХ-ын 28, 18 дугаар тойргийн нөхөн сонгууль болж байна.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ АНХНЫ ЯЛАЛТ Н.ЭНХБАЯРЫН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭХ

Ялангуяа МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ намын тамгаа авснаас хойших анхны сонгууль болно. Мэдээж УИХ, Засгийн газраа тэргүүлж буй намын хувьд хоёр суудал ач холбогдолтой биш ч шинэхэн намын даргад бол анхных нь сонгууль. Улс төрийн хүрээнд төдийгүй намынхан нь гишүүд шинэхэн намын дарга нь нөхөн сонгуульд ямар амжилт гаргах эсэх нь сонирхолтой. Намын даргын хувьд Л.Оюун-Эрдэнэ энэ хоёр сонгуульд ялалт байгуулах, бүх хүчээ дайчлахыг ч намынхандаа үүрэг болгочихсон. УИХ-ын 28 дугаар тойрогт намдаа дагаар орсон Н.Энхбаяр тэргүүтэнд өгсөн амлалтаа биелүүлэх эс бөгөөд эрх мэдэл хуваарилах сонголт хийсэн учраас амлалтдаа хүрч Н.Энхбаярын хүүг УИХ-ын гишүүн болгох тохироотой. Н.Энхбаяр ч үүнийг хүсч, амлалт авсан. Тиймээс ч тэрбээр хүүгээ их хурлын гишүүн болгохоор сурталчилгааг нь өөрөө хийж яваа сурагтай.

Хэнтий аймгийн хувьд МАН-ын өмнөх дарга У.Хүрэлсүх, шинэ дарга Л.Оюун-Эрдэнэ нарын тойрог, шинэ Ерөнхийлөгчийн хуучин тойрог учраас энэ тойрогт ч мөн эрх баригчид ялалт байгуулах хүсэлтэй.

АН-ЫН ЭВЛЭРЭЛ НӨХӨН СОНГУУЛЬД “НӨЛӨӨЛӨХГҮЙ”

2020 оны сонгуулиас хойш нэг талдаа гарч чадаагүй Ардчилсан нам нөхөн сонгуульд эвийг эрхэмлэн эрх баригчдаас хариуцлага нэхэхээр нэгдэв. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд хоёр дарга, хоёр тамгатайгаар Ерөнхийлөгчийн сонгуулийг үдсэн Ардчилсан нам хэзээ эвлэж, нэгдэж, нэг талдаа гарах бол гэсэн хүлээлт  улс төрийн хүрээнд төдийгүй иргэдэд ч байсан. Цаашид Ардчилсан нам нэгдмэл байх эсэхээс хамаарч дараа дараагийн сонгуулиудын үр дүн гарах байсан. Гэхдээ өдийг хүртэлх хугацаанд Ардчилсан нам эвлэрч чадахгүй, хоёр хуваагдсан, хэлцэл маргаан нь дуусаагүй учир тэдний эвлэрэл нөхөн сонгуулиас өмнө сонгогчдод хүрнэ гэдэг юу л бол.

Энэ удаагийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас 28 дугаар тойрог Э.Бат-үүл, 18 дугаар тойрог Б.Гарамгайбаатар нарыг өрсөлдүүлж байна.

ГУРАВДАГЧ ХҮЧНҮҮДЭД ХҮЧ АЛГА!

Нөхөн сонгуульд ХҮН, Үнэн ба зөв нам болон нэг бие даагч өрсөлдөж буй. 2020 оны УИХ-ын сонгуульд нэг суудалтай бол ХҮН-ын хувьд энэ удаад экс намын дарга Б.Найдлааг нэр дэвшүүлсэн бол Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нэр дэвшиж буй. Мөн бие даагчаар М.Чингисхаан нар нэр дэвшин, өрсөлдөж буй.

УИХ-ын сонгуулийг бодвол нөхөн сонгуульд зөвхөн хоёр тойрогт учраас нам, эсвэл бие даагчдын хувьд “нүсэр” сурталчилгаа гэхээс илүү зөвхөн сонгогчдодоо зориулсан сурталчилгааг хийж, нэр дэвшигчээ танилцуулна. Сүүлийн хоёр ч удаагийн УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс харахад гуравдагч хүчний орон зай үгүйлэгдэж байгаа ч манай гуравдагч хүчнүүдийн хүч нь хэтэрхий сул байгаа сонгуулийн дүнгүүдээс харж болно. Энэ удаагийн нөхөн сонгуульд ч гэсэн үр дүн адилхан гарах болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд өрнөж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж