Улаанбаатар хотод өнөөдөр /2021.09.21/ суурин 39 цэгт 60 багийн 311 эмч, ажилтан ажиллаж, 5022 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 185, хоёр дахь тунд 627, нэмэлт сэргээх тунд 2588, нийт 3400 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.4 хувь, хоёр дахь тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2868 (24.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 65.514 (73.7 хувь), 16-17 насны 25.830 (76.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. Ингээд дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг танилцуулъя.
Холбоотой мэдээ