Д.Сумъяабазар: Караоке, урлаг соёлын үйл ажиллагааг ирэх сараас нээнэ | News.MN

Д.Сумъяабазар: Караоке, урлаг соёлын үйл ажиллагааг ирэх сараас нээнэ

Д.Сумъяабазар: Караоке, урлаг соёлын үйл ажиллагааг ирэх сараас нээнэ

Д.Сумъяабазар: Караоке, урлаг соёлын үйл ажиллагааг ирэх сараас нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монголын ресторан, зоогийн газрын холбоо, дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, нэгдсэн санал дүгнэлтэд хүрсэн талаараа мэдээлэл хийлээ.


Улаанбаатар хотын захирагч Д.СУМЪЯАБАЗАР:  

-Бизнесийн салбарыг дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. Цар тахлын хүндхэн нөхцөлд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесийн салбарын зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хумигдсан байдалтай жилийн хугацаа өнгөрлөө. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг “хариуцлагын гэрээ”  байгуулж үе шаттайгаар нээж байна. Зарим аж ахуйн нэгж “Хариуцлагын гэрээ”-тэй холбоотой удаа дараалан ноцтой зөрчил гаргасан учраас хариуцлага тооцсон. Цаашид ч төрийн хяналт шалгалт үргэлжилнэ. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед аж ахуйн нэгжүүдээ аль болох торгохоос илүү зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх чиглэлд мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж байна. Мөн бид соёл урлагийн арга хэмжээг зөвшөөрөх асуудлаар ярилцсан. Уран бүтээлчид халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, танхимыг 50 хувийн дүүргэлттэй байх талаар санал солилцсон. Аравдугаар сарын 1-нээс соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрөх талаар талууд мөн ярилцсан. Түүнчлэн Караокег нээгээд, 50 хувийн дүүргэлттэй, паб байдлаар ажилуулаад эхэлсэн. Харин одоо нэг удаагийн масктайгаар микрофоноо хамгаалж ажиллахаар тохиролцлоо. Мөн 50 хүртэл хувийн дүүргэлттэй байлгахаар есдүгээр сарын 30-ныг хүртэл бэлтгэлээ хангаж, үйлчилгээгээ эхлэх байр сууринд нэгдлээ гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-20 192.82.88.202

Teneg buh zailaach ee iii

Avatar

Монгол улсын иргэн 2021-09-20 202.9.46.144

Чааваас даа. Ард иргэддээ архидах боломжыг нь өгч байж нэр хүнд нь өсөх юм байх даа. Өөр юу ч хийж чадахгүй байж ичиж үхээсэй эд нар. Бүх хориог цуцалж та нарыг сөнөөнө гэж сүрдүүлээд байгаа юмуу хайшаа юм бэ. Хотын гудмаар өдөр шөнөгүй түргэний машины дуунаас өөр юм сонсогдохоо байгаад удлаа. Хүрэлсүх, Занданшатар нар Америк явж үзээгүй юмуу өлөнтүүд. Оюунжрдэнэ гэж тэнэг амьтан одоо бүр амар бүх юмаа нээнэ гэж зарлаад шоудаж явна. Ийм төр засаг гэж байдаг юмуу.

Avatar

Зочин 2021-09-20 103.212.118.97

10 сарын 10 нд сонгууль болох гээд хүн цуглуулах шалтаг гаргаж байгаа юм. МАН ийм хөгийн байхгүй юу? Хэлсэн амандаа хүрнэ гэж байхгүй ард нь дандаа түүнд нь хууртана. Хаширна гэж байхгүй. Алдаагаа олон давтдаг хүнийг тэнэг гэдэг билүү. Бид үнэхээр тэнэг юм.

Avatar

ЭНХ 2021-09-20 103.212.119.23

бар, караоке чинь ждү биш, өнөөх хар тамха, агсам согтуу, янхандах бүх бузар булайн уурхай, өвчин тараах үүр гэдгийг мэдсээр байж үүнийг дэмждэг нь ямар бодлого, хорон санаа байна вэ?

Avatar

илдп 2021-09-20 64.119.21.214

мэргэжлийн хяналтийнхан бүх газраар өргөн фронтоор дайралт хийж торгож сүрдүүлж байнаа юун зөвлөх зөрчилийн хэрэг нээж прукрор хяналт хоног хугацаа ө дууслаа гээд торгуулиа хурдан төлөхгүй бол хаалаа гэж айлгаж байна

Avatar

Зочин 2021-09-20 192.82.64.251

Хаашаа юм урьдын засгийн хийж байсан бүхэн худлаа хоосон хий зүйлээр ард олныг бужигнуулж мөнгө хөрөнгө идэж байсан болж таарахнээ. Хүрэлсүх Содбаатар Мөнхсайхан нарыг шүүх хэрэгтэй тэгвэл

Avatar

болдоо 2021-09-20 103.26.195.187

зөв шүү …. коммунистуудын ганц чаддаг юм бол хорих хаах боох, харин энэ бөх зориг гаргаж байгаа нь сайн хэрэг

Avatar

Зочин 2021-09-20 66.181.189.10

Mangar buh uu ! Chinii meddeg dangiin jaa bish shvv, Zasgiin Gazriinhaa shiidveriig dagahgvi ih tolgoi gargaj baij CHAD hii vee !!!

Avatar

Зочин 2021-09-20 202.21.113.238

Ха ха ха. Халдвар байхгүй байхад хаагаад дампууруулсан. Халдвар нэмэгдээд балрангуут нээгээд л

Avatar

Иргэн 2021-09-20 66.181.188.234

12 сарын 31−ныг дуустал онцгой байдал тогтоосон гэж ойлгосон маань буруу байжээ дээ. Өвчин гаагүй болсон юм уу. Үүнийг мэдсэн бол эртхэн дижитал шоу хийдэг бж

Avatar

123 2021-09-20 64.119.23.137

Чи мэдийм уу? Эргуу минь

Avatar

дандаа өөрсдийнхөө ашиг ихтэй бизнесийг дэмжсэн шийдвэр гаргах юм аа. 2021-09-20 202.126.89.180

хүнсний хамгийн өртөг /ердөө спирт, нэрмэл ус/ багатай атлаа хамгийн эрэлт /баяр ёслол, төрсөн өдөр, хурим найр/ ихтэй ашиг /онцгой татвраа төлөөд ч хэд дахин нугалж/ ихтэй архины үйлдвэрлэл худалдаа үйлчилгээг голцуу өөрсдийнхөө сүлжээ дэлгүүр, баар, зоогийн газруудаар зарж борлуулж ашиг олох гэсэн МАН-ын адгийн шаарнууд ердөө ард түмнээ бодохгүй юм аа. Элдэв ой баяр ёслол одон медаль зэрэг нь архины зохиомол эрэлтийг бий болгож тэр хэмжээгээр байгууллага хамт олноороо өргөнөөр оролцож архинд б

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж