Д.Сумъяабазар: Караоке, урлаг соёлын үйл ажиллагааг ирэх сараас нээнэ

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар: Караоке, урлаг соёлын үйл ажиллагааг ирэх сараас нээнэ

Д.Сумъяабазар: Караоке, урлаг соёлын үйл ажиллагааг ирэх сараас нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монголын ресторан, зоогийн газрын холбоо, дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, нэгдсэн санал дүгнэлтэд хүрсэн талаараа мэдээлэл хийлээ.


Улаанбаатар хотын захирагч Д.СУМЪЯАБАЗАР:  

-Бизнесийн салбарыг дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. Цар тахлын хүндхэн нөхцөлд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесийн салбарын зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хумигдсан байдалтай жилийн хугацаа өнгөрлөө. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг “хариуцлагын гэрээ”  байгуулж үе шаттайгаар нээж байна. Зарим аж ахуйн нэгж “Хариуцлагын гэрээ”-тэй холбоотой удаа дараалан ноцтой зөрчил гаргасан учраас хариуцлага тооцсон. Цаашид ч төрийн хяналт шалгалт үргэлжилнэ. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед аж ахуйн нэгжүүдээ аль болох торгохоос илүү зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх чиглэлд мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж байна. Мөн бид соёл урлагийн арга хэмжээг зөвшөөрөх асуудлаар ярилцсан. Уран бүтээлчид халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, танхимыг 50 хувийн дүүргэлттэй байх талаар санал солилцсон. Аравдугаар сарын 1-нээс соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрөх талаар талууд мөн ярилцсан. Түүнчлэн Караокег нээгээд, 50 хувийн дүүргэлттэй, паб байдлаар ажилуулаад эхэлсэн. Харин одоо нэг удаагийн масктайгаар микрофоноо хамгаалж ажиллахаар тохиролцлоо. Мөн 50 хүртэл хувийн дүүргэлттэй байлгахаар есдүгээр сарын 30-ныг хүртэл бэлтгэлээ хангаж, үйлчилгээгээ эхлэх байр сууринд нэгдлээ гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж