Пермийн оюутан халдлага үйлдэж, найман хүний аминд хүрэв | News.MN

Пермийн оюутан халдлага үйлдэж, найман хүний аминд хүрэв

Пермийн оюутан халдлага үйлдэж, найман хүний аминд хүрэв

Пермийн оюутан халдлага үйлдэж, найман хүний аминд хүрэв

ОХУ-ын Пермь хотын нэгэн их сургуульд зэвсэгт халдлага болжээ. Улсын сургуулийн нэгэн оюутан Даваа гаригт гал нээсний улмаас найман хүний амь хохирч, хэд хэдэн хүн шархадсан талаар тус хотын хууль сахиулах байгууллагын төлөөлөгч мэдээлэв.

Зэвсэгт этгээд Москвагаас зүүн зүгт, ойролцоогоор 1300 км-ын зайд орших Пермийн улсын их сургуульд гал нээснийхээ дараа амиа егүүтгэсэн талаар тус их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Пещищева мэдэгджээ. Түүний амьсгал хурааж буй нь хэргийн газрын камерт бичигдэн үлдсэн байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлснээр, халдлага үйлдэгдэх үеэр оюутнууд амьд гарахын тулд цонхоор үсэрч байсан аж.

Оюутнууд гэмт этгээдийг хичээлийн танхимд орж ирэхээс сэргийлж, сандлаар “хана” босгосон байна. Зэвсэгт этгээд тус сургуулийн оюутан болохыг тогтоосон талаар тус улсын Мөрдөн байцаах хорооноос мэдэгджээ.

Оюутан Семен Карякин “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө "Ангид 60 орчим хүн байсан. Бид гэмт этгээдийг хичээлийн танхимд нэвтрүүлэхгүйн тулд сандлуудаа өрж, хаалгаа “хаасан” гэж ярьсан байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, зэвсэгт этгээдийг 18 настай оюутан болохыг тогтоожээ.

Тэрээр өмнө нь винтов, дуулга, сумтай зургаа олон нийтийн сүлжээнд байршуулж байсан аж. Мөн олон нийтийн сүлжээгээр дамжуулан "Би удаан хугацааны турш бодсон. Мөрөөдлөө биелүүлэх цаг ирснийг ойлгосон. Миний энэ үйлдэл улс төр, шашин шүтлэгтэй ямар ч холбоогүй, харин үзэн ядалтаас үүдэлтэй” гэж мэдэгдсэн байна.

ОХУ-д иргэн галт зэвсэг эзэмшихэд хатуу хяналт тавьдаг бөгөөд эзэмшигчид нь шалгалт өгч, шаардлага хангасан тохиолдолд зарим ангиллын бууг ан агнуур, өөрийгөө хамгаалах, спортын зориулалтаар худалдан авах боломжтой байдаг ажээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bi 2021-09-20 66.181.181.72

Путины дарангуйллыг тэвчсэнгүй…..

Avatar

болдоо 2021-09-20 103.26.195.187

үзэн ядалтаас гэж бна ш дээ …. аргагүй ш дээ …. путлер дарангуйллын дэглэм тогтоосны гай нь ….

Avatar

Зочин 2021-09-20 103.26.195.203

болдоо боорцог, болсон мантуу, xyжaaгийн хуушуур, хулганы нүх.

Avatar

Зочин 2021-09-20 124.158.69.38

болдоо, явж сэтгэцээ үзүүл

Avatar

Зочин 2021-09-20 64.119.27.22

Энэ пээрэм чин АНУгийх заа юуу. МАНай ОХУй улсад орон бүхний пролетариуд нэгдцэн социализм бгуулах гээд зав алга гэхгүү юуу

Avatar

Зочин 2021-09-20 124.158.69.38

юу ч яриад байгаа юм, наад сэтгэцээ үзүүлээчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж