М.Нандинчимэг "Азийн охин элчин сайд" боллоо

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

М.Нандинчимэг "Азийн охин элчин сайд" боллоо

М.Нандинчимэг "Азийн охин элчин сайд" боллоо

Тайваний Ли Шин сангийн "Азийн охин элчин сайд" шагналын эзэн 13 настай М.Нандинчимэг охин боллоо. Тэрбээр  ес дэхь удаагийн Азийн охидын шагнал гардуулах ёслолд оролцож ийнхүү шалгарсан юм.

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө  М.Нандинчимэгт шагнал гардуулах ёслол өнөөдөр /2021.09.20/ Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газарт болсон юм.

Энэ үеэр Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ “Тайванийн Азийн охид шагналыг хүртсэн М.Нандинчимэгтээ баяр хүргэе. Хэдийгээр 13 настай ч цахим орчин болон нийгэмд хүйсийн эрх тэгш байдлын талаар сурталчилж байгаа нь насандаа байхгүй том үйл хэрэг. Энэхүү тэмцээнээс М.Нандинчимэг Монгол Улсаас хоёр жил дараалан шагнал хүртэж байна. Үүгээр  Монголын нийгэм ямар хүчтэй вэ, залуу үе нийгмийн сүлжээнд шинэ технологийг хослуулах чадвартай гэдгийг харуулж байгаа юм. Тайванийн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго бол хүч зүтгэн тэмүүлэх байдал, хүйсийн эрх тэгш байдалд анхаарал хандуулдаг. Үүнтэй холбоотой нэг талыг баримталсан үзэл бодлыг арилгахыг хичээж эмэгтэйчүүдийн эдийн засгийн хүчин чадал болох шийдвэр гаргах оролцоог нэмэгдүүлэн хүйсийн асуудлыг төрийн бүх шатны бодлого төлөвлөгөөнд тусгадаг. НҮБ-ын Жендерийн эрх тэгш байдлын статистик мэдээллээс харахад Тайвань хүйсийн эрх тэгш байдлын үзүүлэлтээр энэ онд Азид нэгдүгээрт жагсч, дэлхийд зургадугаарт эрэмбэлэгдсэн. Ирээдүйд Тайвань Монгол Улсын хооронд жендерийн эрх тэгш байдлын талаар хамтран ажиллаж, хамт нэг зорилгод хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЦААШИД Ч АЖИЛЛАНА

М.Нандинчимэг нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа завсарласан хөл хорионы хугацаанд  Ли Шин сангийн "Азийн охин элчин сайд" шагналт тэмцээнд оролцож ийнхүү тэргүүлээд байгаа юм. Түүний хувьд хүйсийн тэгш эрхийн тухай өөрөө бие даан судалсаар олон улсад дуу хоолойгоо хүргэх нөлөөтэй болсон нь  Азийн охин элчин сайдын шагнал хүртсэн явдал юм. Тэрбээр жендерийн тэгш байдлыг дэмжих зорилгоор жендэрийн асуудлаар нийтлэл, видео агуулсан гар утасны аппликейшн  гаргахаар төлөвлөжээ. Мөн охид бүсгүйчүүд цахим сүлжээгээр дамжуулан зоригтойгоор өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо өргөх, жигүүртэн шувууны хос далавчтай эрх тэгш, хүний эрхийг зүйрлүүлж байгаа юм.

ЕБС-ийн сурагч М.НАНДИНЧИМЭГ: 

-Хотын зах, орон нутагт алслагдсан газарт хүүхдүүдийн суралцах эрх тэгш бус санагддаг. Тиймээс тэгш эрхийн тухай судалж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр цаашид ч ажиллана гэж боддог. Энэ жил Азийн охидын шагналын эзэн болж, эх орныхоо нэрийг гаргасандаа баяртай байна. Бас маш олон найзтай болсон.

 МОНГОЛ ОХИДУУД ЯМАР МУНДАГ БОЛОХЫГ ОЛОН УЛСАД ХАРУУЛЛАА

 “Гүнж” төвийн гүйцэтгэх захирал Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ: 

– Азийн охидын элчин сайдаар  шалгарсан тав дахь Монгол охин М.Нандинчимэг болж байна. Түүний хувьд 13 настай ч хүйсийн тэгш эрх тэр дундаа охидын эрхийг хамгаалах  тухай дуу хоолойгоо  төрд хүргэх боломжтой. Нөгөөтээгүүр Монгол охидууд ямар мундаг вэ гэдгийг бусад улс орнуудад харуулсан чухал үйл явдал боллоо. М.Нандинчимэгийн тухайд долоон настайгаасаа манай байгууллагын үйл ажиллагаанд сайн дураараа оролцож, өөрийн урласан толгойн гоёл чимэглэлүүдийг үе тэнгийнхэндээ хандивлаж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж