Газрын тосны асуудал хариуцагч одоо л үнэнээ хэлэв

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

Газрын тосны асуудал хариуцагч одоо л үнэнээ хэлэв

Газрын тосны асуудал хариуцагч одоо л үнэнээ хэлэв

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өнгөрсөн долоо хоногт шатахууны хангалттай нөөцтэй, үнэ нэмэгдэхгүй гэж иргэдийг тайван амгалан байхыг анхааруулсан. Зургаахан хоногийн өмнө Ц.Эрдэнэбаяр дарга "Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна. Тухайлбал, АИ-92 шатахуун 21 хоног, Дизель түлш 35 хоног, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна. Хомсдол огт үүсээгүй" гэж мэдэгдэж суусан.

Гэтэл өдөр хоног өнгөрөх тусам үнэнд гүйцэгдэв бололтой. Өнөөдөр ганц нэг жижиг импортлогчдыг эс тооцвол АИ-92 шатахуун борлуулж буй шатахуун түгээгүүр алга. Ц.Эрдэнэбаяр дарга харин "Ирэх сарын 1-н хүртэл татан авалттай холбоотой тасалдал үүснэ. Бид шат дараатайгаар асуудлыг зохицуулахаар ажиллаж байна" гэж хачин жигтэй юм яриад сууж байна. Эцэстээ шатахууны хомсдолд иргэдийн худалдан авалт нөлөөлсөн болж таарах нь. Муу нуухаар сайн илчил гэж Монгол ардын зүйр үгийг сануулах юун.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж