Огтонотой дүйцэхүйц Аниргүй ээ гэж

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Огтонотой дүйцэхүйц Аниргүй ээ гэж

Төрийн өмнөөс огтоно боож үхнэ ээ гэж. Би ч боож үхэж байгаа
хүний нэг л дээ. Учир нь би дэлхийн дулаарлын эсрэг цагаан хоолтон
болчихоод сууж байна эдр гэж элийрэх ч яахуу. Хоум гэж докумэнтарий
үзсэн үү? Би лав хагас дутуу ч гэлээ үзсээн үзсэн.

ЮБС-ээр гарч байгаа Ка – Еэнийг ч үзнэ. КБС телевизийнхний хийсэн
цуврал баримтат киног ч үзнэ. Грийнландынхан хэдэн зуун жилийн туршид
ан аваа хийгээд л гомбүүтэр телевизэр, хийн зуух, машаан унаагүй сайхан
амьдраад болоод л байж. Тэдний хүүхнүүд нь ч тэр үнэт чамин ээмэг бөгж
чимэглэл зүүлт зүүсэн нь харагдахгүйм. Залуучууд нь ч тэр үнэтэй машаан
тэргээр гангарч, навчин тамхи зуусан нь харагдахгүйм. Тэд агнасан ангаа
тэнцүү хувааж аваад л хэдэн нохойгоо ташуурдаад л гэр гэр лүүгээ хань
ижил үр хүүхэд рүүгээ яарцгаах юм. Тэглээ гээд эхнэрүүд нь нөхрөө хүнд
өөрийнхөөгөө зүгээр өгөөд чи тэнэг үү гэж хашгичиж загнахгүйм. Үүнийх нь
төлөөсөнд нөхрүүд ч эхнэрээ барьж авч зодоод архи ууж хөлчүүрхэлгүй,
жирийн тийм л нэг, гачин сэтгэлд дотно үдшийг гадаа хүйтэн ч гэртээ бол
дулаахан л өнгөрүүлэх юм.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж