Өчигдөр Улаанбаатар болон Дархан хот дахь сонгуулийн хэсэгт Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт болж байсан. Санал хураалт нь халдвар хамгааллын дэглэмийн бүх шаардлагыг ханган зохион байгуулагдсан байна. Монгол Улсад одоо байгаа нийт Оросын иргэд болон байнга оршин сууж буй Оросын иргэдийн хувьд өнөөдөр нэн чухал өдөр тохиож байгаа гэж Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов онцлон тэмдэглэв. Нийслэлийн сонгуулийн хэсэгт санал хураалт 9 сарын 19-нд буюу нэг өдрийн дотор болсон. Орос Улс болон хилийн чанад дахь нийт сонгуулийн хэсгийн адилаар Улаанбаатарын сонгуулийн хэсэг өглөө 8 цагаас нээгдсэн. Сонгуулийн ирц 51.9 хувьд хүрсэн.
Дархан хот дахь сонгуулийн хэсэгт санал хураалт хэд хэдэн үе шаттайгаар явагдсан. Оросын иргэд Дархан-Уул аймаг даяар тархан суурьшин амьдардаг учраас Сонгуулийн төв комисс тус аймагт, мөн Оросын иргэд олноор ажилладаг «Эрдэнэт» үйлдвэр» ТӨҮГ байрладаг Эрдэнэт хотод явуулын сонгуулийг зохион байгуулахыг зөвшөөрөв.
Оросын хилийн чанадад нийт 348 сонгуулийн хэсэг байгуулагдсан байна. Санал хураалтад иргэд хоёр жагсаалтаар саналаа өгч байгаа: улс төрийн намыг сонгохын зэрэгцээ тэд тухайн сонгуулийн тойрогоос нэр дэвшигчийг сонгов. ОХУ-д нийт 14 улс төрийн нам сонгуульд оролцохоор бүртгүүлж, тэдний 4 нь парламентад орсон нам, 10 нь парламентын бүрэлдэхүүнд багтаагүй намууд юм.
Оросын дипломатын төлөөлөгчийн газрын тэргүүн энэ удаагийн сонгуулийн кампанит ажлын нэг онцлогийг дурдав. Энэ нь ОХУ-ын Курская, Мурманская, Нижегородская, Ростовская, Ярославская муж, Москва болон Севастополь хот зэрэг 7 мужид зайн цахим санал хураалтыг зохион байгуулсан явдал юм.
Зайн цахим санал хураалтын тогтолцоог үндэсний «Оросын цахим эдийн засаг» хөтөлбөрийн хүрээнд дэлхийд танигдсан «блокчейн» технологт суурилан Оросын эрдэм шинжилгээний төвүүд, судалгааны багууд, программистууд боловсруулав. Тус систем нь шуурхай, найдвартай, хувийн өгөгдлийг боловсруулах үйл явц нь аюулгүй зэрэг давуу талтай. Улс төрийн намууд, депутатууд, ажиглагчид зэрэг сонгуулийн үйл явцад оролцогчид тус системийг ашиглах боломжтой бөгөөд үүгээр дамжуулан сонгуулийн үйл ажиллагааг ажиглаж чадна.
Ерөнхийдөө Оросын нутаг нэгтнүүд энэ удаагийн сонгуульд идэвхитэй оролцож байгаа нь ажиглагдаж байна. Монгол Улсад оршин суудаг Оросын иргэдэд дахиад нэг удаа иргэний байр сууриа илэрхийлэх боломж олгосон Монгол Улсын онцгой комисс, Засгийн газар, Монгол Улсын удирдлага, Гадаад харилцааны яаманд Оросын дипломат төлөөлөгчийн газрын удирдлага талархлаа илэрхийлж байна.
Холбоотой мэдээ