Хүүхдүүдээ авраад, өөрийгөө золиослосон венесуэл эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдээ авраад, өөрийгөө золиослосон венесуэл эмэгтэй

Хүүхдүүдээ авраад, өөрийгөө золиослосон венесуэл эмэгтэй

Зорчиж явсан усан онгоц нь сүйрснээс болж дөрвөн хоног далайд хаягдаж хөвөхдөө хоёр хүүхдээ хөхөөрөө хооллож явсаар аварч, өөрөө нүд анисан венесуэл эмэгтэйг хүмүүс баатар хэмээн шагшин магтаж байна.

Тухайлбал, Мариели Чакон болон түүний нөхөр, хоёр хүүхэд өөр таван хүнтэй хамт Игуэротегээс Тортуга арал руу усан онгоцоор тансаг аялалд гарчээ. Гэвч есдүгээр сарын 3-нд усан онгоц том давлагаанд цохигдон харамсалтайгаар сүйрчээ.

Усан онгоц сүйрэхэд амжиж мултарсан зорчигчид түүнээс хойш дөрвөн хоногийн турш жижигхэн аврах завь, шүүгээнд халуун наранд шарагдан хөвсөн аж. Тэгэхдээ Чакон өөрийнхөө шингэнийг  уун хөхөндөө багахан сүү оруулж, түүгээрээ хоёр хүүхдээ өлсгөлгүй хөхүүлж явжээ.

Харин аврагч нар өнгөрсөн долоо хоногийн эхээр Чаконы хоёр настай, зургаан настай хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ. Гэвч хүүхдүүдийн хажууд Чакон ойролцоогоор гуравхан цагийн өмнө шингэний дутагдлаас болж нас барсан байв.

Тэдэнтэй цуг хүүхдүүдийн асрагч 25 настай Вероника Мартинез шүүгээнд орж хөвсөөр аврагдсан бөгөөд олдохдоо наранд маш ихээр түлэгдсэн, ангасан байдалтай байжээ. Харин хүүхдүүдийн аав болон бусад дөрвөн зорчигч олдоогүй хэвээр байгаа аж.

Чаконы үхэл венесуэлчүүдийн зүрх сэтгэлийг эмтэлж, есдүгээр сарын 11-нд болсон оршуулах ёслолд нь олон хүмүүс оролцож хүндэтгэл үзүүлжээ.

Чаконы аав Гумберто Чаконы хэлснээр охин нь хүүхдүүдээ л баярлуулахаар усан онгоцоор аялалд гарсан гэнэ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж