981,239 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

981,239 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 351,484,741 төгрөгийн үнийн дүн бүхий 981,239 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Дезиль" ХК (MDZ +15.00%) болон "АПУ" ХК (APU +12.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Алтайн Зам" ХК (AZH -12.51%) болон "Шарын Гол" ХК (SHG – 11.09%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн  32,039  ширхэг нэгж эрхийг нийт 19,810,068  төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар 56 ширхэг бондыг 100,000 төгрөг болон 5,520 ам.доллараар арилжигдсан байна.

Багцын арилжаагаар 551,085 ширхэг үнэт цаасыг 606,193,500 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.04 хувиар буурч, 43124.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,925,139,442,934.47 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж