MESA & Nomadic Masters – Esport Nation гэдгээ тунхаглаж чадлаа

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

MESA & Nomadic Masters – Esport Nation гэдгээ тунхаглаж чадлаа

MESA & Nomadic Masters – Esport Nation гэдгээ тунхаглаж чадлаа

MESA & Nomadic Masters тэмцээний сүүлийн өдөр тун амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сүүлийн өдөр үнэхээр үзэгчдийг догдлуулсан, баярлуулсан, гуниглуулсан гайхалтай тоглолтууд болж өнгөрсөн юм.

Сүүлийн өдрийн нээлт "Rocket League"-ийн финалын тоглолт буюу "Deterrent" болон "Swirl" багуудын тоглолтоор эхлэв. Уг тоглолтод "Deterrent" баг 4:0-ийн харьцаатай хожиж улсын аваргаар тодорлоо. "Rocket League"-ийн хувьд Монголд орж ирээд удаагүй ч олимпод орох хамгийн өндөр магадлалтай Испортуудын нэг учир "MESA"-гийн зүгээс энэхүү тэмцээнийг анх удаа Монголдоо амжилттай зохион байгуулсан.

Үүний дараагаар эхний өдөр техникийн улмаас түр хойшлоод байсан холимог оддын "virtual racing" тэмцээн болсон юм. Уг тэмцээнд комедиан Батаа, рэппер "Speedy", Жи мобайл компаны захирал н.Дашням, "Cs:Go"-ийн мэргэжлийн тамирчин "Erkast" нар оролцсон бөгөөд өөрсдийн хэр сайн жолоо барьдаг болохоо үзэгчдэдээ харууллаа. Улмаар энэхүү уралдаанд комедиан Батаа илт тасархай түрүүлэн ялагчаар тодорсон юм.

Ийнхүү "virtual racing" дууссанаар өнөөдрийн үзэгчдийн бас нэгэн анхаарал татаад байсан "Red Bull Flick CS: GO 2vs2 (What IF)" тэмцээн явагдсан юм. Тодруулбал, Монголын "CS:GO"-ийн топ тамирчид маань сугалаа сугалан хоорондоо "2vs2" тоглосон. Энэхүү тэмцээнд урилгаар "renewal" багийн "Dobu", "Kabal" "team NKT" багийн "Erkast", "Sk0r" Аравт багийн "Controlez", "Roux" "The black company" багийн "Magnumz", "Senzu" нар оролцсон билээ. Энэхүү тэмцээнд "Erkast", "Senzu" нар маш хүчтэй тоглолт хийсний эцэст өрсөлдөгч багуудаа буулган авч ялагчаар тодорлоо.

Ингээд сүүлийн өдрийн хамгийн оргил тоглолт болох үзэгчдийн хүсэн хүлээсэн "Mongolian National Championship Dota2" тэмцээний гранд финал эхэлсэн билээ. Уг финалд "Lilgun" болон "Kobolds" багууд шалгаран үлдээд байсан бөгөөд үзэгчдийн хүсэн хүлээсэн гал гарсан тоглолтыг хоёр баг үзүүлсэн юм. Учир нь эхний хоёр тоглолт дээр "Kobolds" баг хожиж хэний ч төсөөлөөгүй гайхамшгийг тэд бүтээсэн билээ. Улмаар үзэгчдэд "Lilgun" баг яах бол, сүүлийн дөрвөн сар дотооддоо хожигдоогүй амжилтаа зогсоох уу, "Kobolds" шууд 3-0-оор хожих бол уу гэх мэт олон асуулт үлдээд байсан юм. Харин "Lilgun" баг яалт ч үгүй өөрсдийгөө аварга баг шүү гэдгээ дахин нэг баталж үлдсэн гурван тоглолтод хожсоноор "Nomadic Masters" арга хэмжээний аваргаар тодорсон юм. Тэдний хувьд "MESA"-гийн өмнөх "Pro Series" тэмцээн дээр түрүүлэн Израиль явах эрхийг аваад байсан бол "Nomadic Masters" дээр ахин түрүүлснээр удахгүй Сингапур улсад зохион байгуулагдах "Global Esports Gaming" тэмцээний эрхийг давхар авлаа. Мөн энэхүү тэмцээний "MVP" тоглогчоор "Lilgun" багийн тоглогч "Eleven" тодорсон бөгөөд түүний үзүүлэлт үнэхээр ганган байлаа.

Ийнхүү "MESA"-гийн зүгээс зохион байгуулсан "Nomadic Masters" арга хэмжээ гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас шалтгаалж зогсоод байсан "lan"-гийн буюу амьд тоглолтыг тамирчид болон үзэгчид хэр их хүлээсэн бэ гэдэг тэдний царайнаас илт байсан юм.

Шинэ үеийн залуус маань өөрсдийн хүсэл сонирхолдоо цаг заваа зориулан хүрэлцэн ирж байгаа, цахим шилжилтэд түүчээлэх Испортын үндэстэн болохын төлөө хамтдаа нэгдэж байгааг харах үнэхээр бахархам байлаа. Энэ гурван өдөр ямартай ч MESA-гийн хамт олон Монгол улс, Испортын улс гэдгийг тунхаглаж чадлаа.

 

М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж