Хүүг нь буруутгасан нотлох баримтаа дэлгэхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

Хүүг нь буруутгасан нотлох баримтаа дэлгэхийг шаардав

Хүүг нь буруутгасан нотлох баримтаа дэлгэхийг шаардав

Хүүд нь оноосон 20 жилийн ялыг эсэргүүцэн иргэн Б.Эрдэнэчимэг өнөөдөр /2021.09.20/ төв талбайд мэдээлэл хийлээ. 2015 онд 18-22 насны дөрвөн залуу нэгнийдээ очиж согтууруулах ундаа хэрэглэжээ. Улмаар хоорондоо муудалцаж, үүнээс болоод нэгнийхээ амь насыг хөнөөсөн байдаг. Энэ хэрэг гараад зургаан жил өнгөрсөн ч үнэн зөв шийдээгүй гэж Б.Эрдэнэчимэг гомдолтой байгаа аж.

Тэрбээр “Би хүүгийнхээ энэ асуудлын хойноос удаан явж байна.  БЗД-ийн прокурор н.Гэрэлмаа миний өгсөн гомдлыг ямар нотолгоогоор үгүйсгэж байгаагаа нээлттэй танилцуулахыг хүсч байна. Би прокурор н Гэрэлмаатай нээлттэй мэтгэлцэхэд бэлэн. Хэргийн газар дээрээс баримтуулж авсан зураг, нотлох баримтыг дэлгэж харуулахгүй байна. Миний хүүг гэм буруугүйг нотлох баримтуудыг устгасан гэж би хардаж байна” гэлээ.

М.Батзаяа

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж