Сонин содон хувцасласан сонгогчид сонгуулийг өнгөлөв

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

Сонин содон хувцасласан сонгогчид сонгуулийг өнгөлөв

Сонин содон хувцасласан сонгогчид сонгуулийг өнгөлөв

Парламентын сонгууль гэдэг бол маш чухал үйл явдал. Харин зарим оросууд санал хураах танхимын уур амьсгалыг сонирхолтойгоор гэрэлтүүлэхээр шийджээ. Тэгэхдээ тэд байж болох хамгийн өвөрмөц, сонин, содон хувцастай ирж саналаа өгсөн байна.

Жишээлбэл, Рязань мужийн нэгэн сонгогч саналаа өгөхийн өмнө хэдэн өдөр бодсоны эцэст шумбагчийн иж бүрэн хувцастай очихоор шийджээ.

Мөн мужийн бас нэг иргэн дундад зууны үеийн цэргийн хуяг дуулга өмсөн очсон байна. Тэгэхдээ илд бамбайгаа гэртээ орхисон нь сайн хэрэг.

Харин Санкт Петербург хотод нэг эр өөрөө саналын хуудас болоод очжээ. Мэдээж санал хураах хайрцганд багтаагүй тэрбээр хэд хэдэн хөгжилтэй дуу дуулж, бүжиглэж байгаад цагдаад баригдаад явсан гэнэ.

Түүнчлэн Москва хотод нэг эр хөх пиджак, улаан зангиа, Дональд Трампын баг зүүн ирж саналаа өгчээ.

Түүнээс гадна олон сонгогч кино ертөнцөөс санаа аван хувцасласан харагдана. Жишээлбэл, Алс Дорнодын Камчаткад нэг сонгогч ахмад Дэви Жонсын дүрд хувирч очсон аж, мөн Марвелийн кинонд гардаг Локи, Мадагаскар хүүхэлдэйн киноны эрээн тахь Марти нар ч саналаа өгчээ.

Түүгээр барахгүй шинэ жилийн баяр хараахан болоогүй байгаа ч Железноводск хотын санал хураах байранд оросын өвлийн өвгөн буюу жавар өвгөн цасан охинтойгоо айлчилжээ.

Мөн Алтай мужид сонгуулийн санал хураах байранд тэмээ унаж ирсэн иргэд олны анхаарлыг татсан байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж