Талибан: Аюулгүй орчин бүрдүүлсний дараа охидыг сургуульд сургана

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

Талибан: Аюулгүй орчин бүрдүүлсний дараа охидыг сургуульд сургана

Талибан: Аюулгүй орчин бүрдүүлсний дараа охидыг сургуульд сургана

Өдгөө талибуудын байгуулсан шинэ засгийн газар зөвхөн хөвгүүд л хичээл сургуульдаа явахыг зөвшөөрч, охидыг гэртээ байхыг шаардаж байгаа билээ. Тэгвэл Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забиулла Мужахидын сүүлд мэдэгдсэнээр аюулгүй орчинг бүрдүүлсний дараа охидыг дунд сургуульд сурахыг зөвшөөрөхөөр болжээ.

Мужахид “Талибан охидын боловсролын эсрэг санаа агуулаагүй. Тиймээс бид сүүлийн үед охидыг сургуульд сургах ямар боломжит аргууд байгааг нарийн судалж байна. Охидыг сургуульд явж эхлэхээс өмнө анги танхим, тээврийн аюулгүй байдлыг бүрэн хангах нь нэн чухал байна. Цаашлаад бид бүх эмэгтэйчүүдийн боловсрол, ажил эрхлэлтэд анхаарах болно” гэжээ.

Өмнө нь 1996-2001 онд талибууд Афганистаны төрийг жолоодож байх үед охид, эмэгтэйчүүд сургуульд сурах, ажил хийхийг хатуу хориглож, олон нийтийн газраар толгойноос хөл хүртэл битүү хувцас өмсөхийг шаарддаг байв.

Харин өнгөрсөн сарын 15-нд талибууд Кабул хотыг эзэлснийхээ дараа өөрсдийгөө өөрчлөгдсөн, энэ удаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална, өмнөхөөс илүү эрх чөлөө олгоно гэх зэргийг амлаж байлаа. Гэвч өнгөрсөн долоо хоногт дунд сургуулиуд ажиллаж эхлэхэд зөвхөн хөвгүүдийг л хичээллэхийг зөвшөөрсөн юм.

Түүнчлэн талибууд эмэгтэйчүүдийн яамыг буулгаж, оронд нь 1996-2001 оных шигээ дүрэм зөрчсөн эмэгтэйчүүдийг шийтгэх зорилготой ариун журмыг дэмжих яам байгуулсан нь дээрх амлалтуудыг улам эргэлзээтэй болгожээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж